С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч хаачив?
2016-11-23

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжжээ. Прокуророос шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоо хоногт зарлав. 18 жилийн турш “нам жим” байсан энэ хэрэг шийдэгдэх шатандаа орлоо гэсэн үг. Энэ сайн хэрэг. С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох зөвхөн ар гэрийнхнийх нь бус Монголын ард түмний хүсэл бий. Тийм ч учраас 1998 оны тэр хар өдрөөс хойш энэ хэргийн талаар элдэв таамаг, дуулиан шуугиан, тэр ч бүү хэл энэ хэргийг ярьсаар сонгуульд орж ялдаг нам, улстөрчид бий болсон.

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбог­дуу­лан Орхон аймгаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жил гаруйн өмнө баривчилж хорь­сон. Гэвч тэд энэ хэр­гийг үйлдсэн гэдэгт олон нийт эргэлзэж бай­гаа. Мөн тэдний ар гэрийн­хэн нь “...Малчин, ногоо­чин хоёр яавч ийм хэрэг хийх­гүй. Хилс хэрэгт хол­бог­дуулаад байна” гэж мэдэг­дэж байгаа. Ерөөс дээрх хоёр хүнийг энэ хэрэгт сэжиглэх болсон нь таксины жолоочийн амийг хөнөөгөөд шо­ронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатарын мэдүүл­гээс үүдэлтэй гэх юм билээ. Тэднээс гадна С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татан олон сарын турш бай­цаасан. Түүнчлэн Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдож байв. УЕПГ-аас түү­нийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар хэдэнтээ дуудсан тухай мэдэгдэж байв. Маргааш нь Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн.

 

Өдгөө Б.Булганыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаад байгаа. Харин Э.Бат-Үүл энэ хэрэгт холбоотой нь үнэн үү, аль эсвэл зүгээр л улс төрийн жүжиг байв уу гэдэг яриа Төрийн ордон, намуудын байраар нэг гарч байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулж, олон нийтийн анхаарлыг татаад, дараа нь цагаатгана гэдэг зохиол эртнээс бичигдсэн байсан. Тиймээс Э.Бат-Үүлд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох нь тодорхой гэж байна.

 

Ямартаа ч хэрэг шүүхэд шилжиж, шүүгч­дийнх нь нэрс ч тодорхой болчихлоо. Харин уг хэрэг маш нууцын зэрэглэлтэй учир мэдээллийг машид нууцалж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харагдаж буй хэд, хэдэн тодорхой зүйл байна.

 

Уг хэрэг одоогоос 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан. Хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг. Хэргийг 1986 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн үү, 2002 оныхоор зүйлчлэв үү гэдгийг харах хэрэгтэй. Учир нь уг хэргийн хэрэгсэх хугацаа буюу 15 жилээс өнгөрсөн тул чухам хэдэн оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь чухал болж байгаа юм.

 

Бас энэ хэрэгт яллаг­дагчаар татагдсан хүмүүс анх удаа хэрэг үйлд­сэн үү, давтан үйлд­сэн үү гэдгийг харгалзан ял төлөвлөсөн байх учиртай.

 

Үүнээс гадна холбогд­сон хүмүүст хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нөхцөл бай­дал харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн зүтгэлтний амь биед халдсан, хоёрдугаарт, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэдгээр тус тусад нь авч үзэх ёстой гэж зарим хуульч онцолж байна.

 

Хэргийн хамгийн гол анхаарал татаж буй зүйл нь захиалагчийн ту­хай асуудал юм. Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн аминд тийм хэрцгий аргаар халдах болсон нь ерөөсөө л захиалгат аллага. Энэ бол тов тодорхой юм. Тэгвэл захиалагч нь хэн бэ.

 

Өнөөг хүртэл энэ хэр­гийн захиалагч гэж олон хүний нэр дуул­даж байсан ч хууль, хяналтынхан энэ тухай албан ёсоор мэдээлэл, мэдэгдэл хийгээгүй юм. Харин одоо хэрэг шүүхэд шилжсэн. Энэ нь хэргийн захиалагч, холбогдогчид тодорхой болсон гэсэн үг. Гэсэн ч захиалагчийн нэр огт дуулдахгүй байгаа, ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа зэргээс харахад хэр­гийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж хуулийн­хан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Харж л байя.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-03-21
Josie Wilson:
Get your ex Love back with the help of a real spell caster who saved my marriage. I'm Josie Wilson from USA. I was at the verge of losing my marriage when Dr.Excellent stepped in and rescued me. My husband had filed for divorce after an unending dispute and emotional abuses we both suffered due to misunderstandings. He left the house and refused to come back. I sought for Dr.Excellent knowing I don’t wish to suffer another penury due to divorce cases and losing my man. I complied with his work procedures which was very easy and he worked for me. The love and connection between me and my partner was restored and he came back and got the divorce case canceled. It’s all for a fact that Dr.Excellent is honest and transparent in helping people and you too reading this can get the solution you seek in restoring joy and happiness in your marriage or relationship. contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp: +2348084273514 ,Email: Excellentspellcaster@gmail.com Website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-02-09
Зочин:
Үхсэн хүн рүү чихэх хамгийн хялбар арга. Үнэхээр баримтаар тогтоогдсон хойно л захиалагчийг ил болгох хэрэгтэй байхаа.
2016-11-23
Зочин:
Отгонбилэг, Багабанди, С. Баяр мөн Оросын Эрдэнэтийг хянадаг мафийнхан
2016-11-23
Зочин:
Бузарын хар бөгстөй авгай Булган л бүгдийг мэдэж байгаа ханилсанаа харж байгаад алуулдаг орилж чарлаж байгаад чадлынхаа хирээр үзэлцэж байгаад хамт үхэх байсан юм жирийн нэгэн хүмүүс тийм хэрэг хийхгүй эзэнийг нь цаад эзэдийг нь олох хэрэгтэй их дээрээс шидсэн чулуу үдээсээр хүлүүлээд амьд гарсан бузарын авгай Булган байсаар байтал эзнийг олохгүй гэж худлаа Монголын цагдаа нар уул нь хэрэг сайн илрүүлдэг байсан биз дээ улс төрийн аллага болохоор нам болоод шоу зохион байгуулах юм даа хажууд нь байсан Бузарын авгай Булган амьд шүү
2016-11-23
124578996:
Бүх л Хүмүүс Отгонбилэг-Багабанди гэж яриад л байх юм. Олны яриа ортой гэдэг шүү
2016-11-23
Зочин:
БАГАБАНДИ ОТГОНБИЛЭГ С.БАЯР
2016-11-23
Зочин:
захи алагч нь хойхно талд байна
2016-11-23
Зочин:
ardchilsan namiin prokuror buuhaasaa umnu Bat-Uuliigiigee avraad buuh ni oilgomjtoi bn sh de.Daraa ardchilsan nam garaa chuu guu chuu.Garsan ch batsaanuud garaad ah nariin tuluu chuhaliig hiih uu guu yu gedeg
2016-11-23
Erka:
Helmegduuleltiig guitsetgegch Hurts Fr.Batjargal tushaal guitsetgegch n Aldar bolj baih shivdee
2016-11-23
Erka:
Zahialagch n OtgonbilegBagabandiBaldorj
2016-11-23
Зочин:
БАТҮҮЛ БА ЖИНХЭНЭ ЗАХИАЛАГЧ ЯГ ОДОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ БОЛЛОО.
2016-11-23