Оны тэргүүний” Оюунлаг үйлстэн”-г шалгаруулна
2016-11-23

МЗХ-оос Сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй  багш нарыг урамшуулан алдаршуулах  зорилгоор оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа 12 дугаар сарын 16-нд  зохион байгуулж,  “Тэргүүний залуу багш “ цол тэмдэг, өргөмжлөлийг олгохоор болжээ.

 

Тэргүүний залуу багшийг “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Оны тэргүүний судлаач залуу  багш”,  “Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, “ Оны тэргүүний нийгмийн ажилтан”, “Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 төрлөөр тус бүр 2 багшийг шалгаруулах аж. Түүнчлэн нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт 3-аас дээш жил ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт нь улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх гэхчилэн шалгуурууд тавигджээ. 

Shuud.mn
Сонин хачин