“Гоёл”-ын үдэш
2016-11-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл 2017” наадмын загварын долоо хоног эхэллээ.

 

Загварын  шилдгийг тодруулдаг уг  наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буй юм. Наадамд оролцогчид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөх юм.

 

Энэ жил "Монголын загварын долоо хоног", "Гоёл 2017" наадмын Гала тоглолт гэсэн 2 үе шаттайгаар явагдана.  Загварын долоо хоног арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрөөр “Blue sky” towert боллоо. Харин   наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 1-нд болох юм.

 

Ингээд загварын долоо хоногт оролцсон дизайнеруудын ур хийцийг сонирхуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Хаазаа:
Уг нь жил ирэх тусам гое боломоор юм бур л дордоод охидууд нь нэг л гудамж унэртсэн боллоо
2016-12-03