Ким Чен Ун, Кастротой салах ёс гүйцэтгэв
2016-11-29

 

Куба улсын удирдагч асан Фидель Кастро энэ сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн билээ. Кастрог таалал төгссөнтэй холбогдуулан удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна.

 

Тэгвэл Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо байрлах Кубын элчин сайдын яаманд удирдагч Ким Чен Ун айлчилж, эмгэнэл илэрхийлсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

 

Тэрбээр Кастрогийн зургийн өмнө цэцэг тавьж, нэг минут дуугаа хураан зогссон талаар албаныхан уламжлав.

 

Хоёр улс 1960 онд дипломат харилцаа тогтоосон юм. Кастро 1986 оны гуравдугаар сард Пхеньян хотноо төрийн айлчлал хийж,  Хойд Солонгос улсыг үндэслэгч Ким Ил Сунгтай уулзаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
muu heleed baidag bolohoos busdiin garaar orohgui gesen 2 hon temzegch ulsiin udirdagchaas neg ni yldlee
2016-11-29
Ким Ил Сунг гэж хэн билээ:
Монголоор аав хүү өч гуравыг Ким Ир Сын - аав нь Ким Чен Ир - хүү нь Ким Чен Ун - ач нь гэж л бичээд байдаг даа. Ким Ил Сунг гэж бараг өвөө нь байх. Тэгвэл дараах 4 хүн болох нь ээ. Ким Ил Сунг - өвөө нь Ким Ир Сын - аав нь Ким Чен Ир - хүү нь Ким Чен Ун - ач нь
2016-11-29