Хөгжлийн банкны шалгалт том намуудын гишүүдийг сандаргахын учир юу вэ
2016-11-29

 

 

Монгол Улсын Хөгжлийн банканд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, банк байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд шалгалт хийж дууссан билээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх шалгалтын үр дүнг авч хэлэлцэнэ. Энэ талаар МАН болоод АН байр сууриа илэрхийлээд байгаа юм.

 

МАН: Хөгжлийн банкныхан томилолт, урамшуулалд гурван тэрбумыг зарцуулсан

 

УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкны шалгалтаар “Чингис” бондын тал хувьтай дүйхүйц хэмжээний буюу 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Түүнчлэн гүйцэтгэх захирлын тушаалаар зарлагадсан томилолтын зардал нэлээдгүй анхаарал татав. Үүнд, гадаад томилолт, сургалт, урамшуулалт шагнал, тэмцээн уралдааны санхүүжилт багтаж байна.

 

Жишээлбэл, зөвхөн 2014 онд гадаад томилолтоор 12 хүнийг явуулахдаа 133 сая, урамшуулал цалинд зургаан хүнд 594 сая, тэмцээн уралдааны урамшуулал болгож 14 хүнд 136 сая төгрөгийг олгожээ. Түүнчлэн эдгээр урамшууллыг сүүлийн зургаан жилийн байдлаар авч үзвэл нийт 3.794.224.479 төгрөг болж байна. Ийнхүү шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн.

 

Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа төсөв төсөөлөлгүй, бондын мөнгийг салхинд хийсгэснийг ажлын хэсгийнхэн дурдаж байгаа юм” гэдгийг дуулгасан.

 

АН: Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттад зарцуулсан

 

Харин УИХ дахь АН бүлэг өчигдөр хийсэн мэдээллийг үеэр энэ асуудлаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэг дээр ирүүлэх ёстой байсан.

 

Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. МАН-ын нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас авсан зээлэнд ямар учир байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт, эргэн төлөлтийн асуудал байгаа. Хуулийн хугацаандаа, гэрээнийхээ дагуу төлөгдсөн үү, үгүй юу.

 

 Хоёрдугаарт,  Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дан ганц Ардчилсан нам аваад хэрэглэчихсэн мэтээр ярьж, хэт улстөржүүлж байгаа нь худлаа шүү гэдгийг нотлох баримт бол энэ байгаа юм. Түүнчлэн МАН-ын УИХ-ын гишүүдтэй холбоотой, тэдэнтэй хамаатай компаниудын заримынх нь нэр ил болоогүй. Тэглээ гээд тэд баярлаад суугаад байх хэрэггүй.

 

 

Эх сурвалж:MMINFO.mn

Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шудрагаар шалгах чадал аль ч Намд байхгүй.Ялангуяа МАНАН хоёуулаа адилхан хуссан байхгүй юу да.Ялд унахгүй л гэж байгаа бол хүүтэй юутай нь төлцгөө л гэж зөвлөедө.Эс тэгвээс Ард түмний шүүхээр цаазлагданагэдгийг сана.
2016-11-30
Монгол хүү:
2013 оноос хойш бол арай л огцом чавчжээ.
2016-11-30
содном:
Зөвхөн ийм зүйлээр буруутгах гэж байгаа бол инээдтэй л байна даа.Шийтгэж,ял зэм,торгууль ч гэсэн тавьж чадах уу? Өнөөдрийн манай бүх албан газар болгоноос ийм зөрчилүүд гарна.Манай төрийн албан хаагчид чинь ийм л зүйл хийж сайхан амьдарцгаадаг юм.Ийм ч учраас бараг хүн бүр төрийн албанд орохыг мөрөөдөж, тэр чинээгээр нь төрийн албаны шалгалтанд бэлтгэж өгдөг курсууд хүртэл байгуулагдчихаад байна шүүдээ.
2016-11-30
Зочин:
Хувалзнаас ялгаатай нь хувааж иддэг байхгүй юу. Батбаяр Улаан хоёрыг зоосны нүхээр гарга. Үнэхээр даварсан амташсан эднийг зөвхөн үхэл л зогсооно
2016-11-30
Иргэн:
Но-той болоод л сандралдаад байна даа
2016-11-29
сдаө:
АН ны малнууд зөвхөн томилолтод 3 тэрбум зарцуулжээ. Арай дэнднэ
2016-11-29
Зочин:
Сангийн яамны хан хамаагуй юм хийдэг тэнд олон жил болсон хумуусийг нэг шалгаад узэхэд их юм гарнаа
2016-11-29
Зочин:
Зоригтой цацсан юм чинь одоо зоригтой байгаа байлгуй
2016-11-29
Иргэн:
Тэнд шантаажилж мөнгө авна,энд мөнгө нь идээд дууссан тул ашиггүй
2016-11-29
Zochin:
Sangiin yamniihan TUZ d n ajilladag ted uursdiiguu shagnadag shuu dee.
2016-11-29
zochin:
HETSUU BNAA YANDAA MONGOL ULS MINI
2016-11-29
зочин:
Ан ийн бууний нохой л байна
2016-11-29
зочин:
үнэн нүүр царай ийм л байгаа юм даа арга хэмжээ авч чадахгүйгээс хойш ингэж илчилээд ч яах юм билээ
2016-11-29
zochin:
Ene bichiglel gol saituudyn koment bolson baina. AN-n bodlogo uu, alban tushaalaasaa buusan honzognogch naryn neg ni uu? Sheesee saviruulaad, umhii amnyhaa shulsee naash ni usergeed bai. Chaavaas bur uheh nee!
2016-11-29
zochin:
Ene bichiglel gol saituudyn koment bolson baina. AN-n bodlogo uu, alban tushaalaasaa buusan honzognogch naryn neg ni uu? Sheesee saviruulaad, umhii amnyhaa shulsee naash ni usergeed bai. Chaavaas bur uheh nee!
2016-11-29
Зочин:
Юуны төлөө, хэнийг хэн шагнасан юм бол?
2016-11-29
зүрх судас:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, бляшкаг хайлуулах - Захын тараагуур хялгасан судасны уналт үжилт-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-11-29
Зочин:
Негее уул хамгаалаад байдаг босоо хэвтээ Монголчууд хаана явнаа одоо л та нарын хэрэг болох нь дээ
2016-11-29
Иргэн:
Тэнд шантаажилж мөнгө авна,энд мөнгө нь идээд дууссан тул ашиггүй
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-29
зочин:
Ан ийн бууний нохой л байна
zochin:
Ene bichiglel gol saituudyn koment bolson baina. AN-n bodlogo uu, alban tushaalaasaa buusan honzognogch naryn neg ni uu? Sheesee saviruulaad, umhii amnyhaa shulsee naash ni usergeed bai. Chaavaas bur uheh nee!
zochin:
Ene bichiglel gol saituudyn koment bolson baina. AN-n bodlogo uu, alban tushaalaasaa buusan honzognogch naryn neg ni uu? Sheesee saviruulaad, umhii amnyhaa shulsee naash ni usergeed bai. Chaavaas bur uheh nee!