Би Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй
2016-11-30

Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны шалгалтын дүнг танилцуулах байсан боловч АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилсон. АН-ын бүлэг мэдээлэл хийх үед “Хөгжлийн банкны зөрчлийг илрүүлнэ гэж шалгалт явуулаад байна. Гэтэл хичнээн зээлдэгч байгааг эрх баригчид мэдээлэхгүй байна. Нийт зээлдэгчдийн 60 хувь нь МАН-ын гишүүд” хэмээж байсан. Үүнтэй холбогдуулан гишүүн Л.Энх-Амгалан хэвлэлийн хурал хийлээ. Гишүүн Л.Энх-Амгалан өмнөх парламентын үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн парлментын үед ахалж байсан юм. Тэрбээр:

 

-Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Тиймээс  тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүний зэрэгцээ шинэ Засгийн газрын Хууль, зүйн Дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хуулийг зөрчиж, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байсан. Энэ нь баримтаар нотлогдсон. Дээр нь  гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компаниуд байгаа. Энэ нь шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ямар нэгэн тендэргүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг АН-ынхан хэлэлцүүлэхгүй гэж байна хэмээлээ.

 

Мөн АН-ын бүлгийн  мэдээллийн үеэр дурдагдсан асуудлын талаар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэсэн тайлбар хийв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Таны хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан уу?

 

-200 гаруй аж ахуйн нэгжүүдэд арилжааны шинжтэй зээл олгосон юм байна. Гэхдээ Хөгжлийн банкаар зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна. Энэ нь нийт төслийн санхүүжилт шаардлагатай байгаа зээлийн 3.2-ыг тухайн компани гаргасан байх ёстой. 3.1-д шаардлагатай санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 100 хувь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Тиймээс би АТГ-т өнөөдөр дахин хүсэлт гаргаж 2012 оноос хойш миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниудын аль нь хэдэн төгрөгийн зээл авсан бэ, Хөгжлийн банканд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж, хууль бусаар зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүснэ. АТГ дүгнэлт гаргасны дараа Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах байх.

 

-Та болон таны хувьцаа эзэмшдэг банк Хөгжлийн банкнаас зээл авсан уу?

 

-Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээх хүргүүлж байна.

 

-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 60 орчим хувь нь МАН-ын гишүүдийнх гэж АН-ын бүлгийн гишүүд мэдэгдсэн. Хэний компани хэдий хэмжээний зээл авсан, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа бол?

 

-Хамгийн гол нь Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох хэрэгтэй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MCS тэгээд зээл аваагүй облж таарч байна уу. ЭНХАМГАЛАН чи зүгээр битгий ингэж худлаа МАЯГЛААД бай за.
2016-11-30
Зочин:
Ардчилсан намууд дандаа худлаа шаадаг пизда.шоронд орох айхаас байна.гүтгэж шоудож сайн хийнэ.хогийн пизда ардчилсан намуудаа
2016-11-30
Зочин:
Mcs tgd yugaar asem villa barij zarsan be
2016-11-30
Enhkamaglaan neree zewerlee:
Shalgaltiinhaa medeelliig tegeed hurdan il bolgooch Enkhamaglaan hudlaa naanaa uhantaj baihaar !
2016-11-30