Сургалтын төлбөрийн зээлийг 6 банкаар олгоно
2016-11-30

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын  хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан.  Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар ирэх даваа гарагаас олгож эхлэхээр болжээ.

 

Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийн зээлийг Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Хасбанк, Улаанбаатар хотын банкаар дамжуулан олгох юм байна.

 

Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгасан байна.

 

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана. Үүнд:

 

  •         Зээл хүссэн өргөдөл

 

  •         Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  •         Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

 

  •      Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

  •     Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

Урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм.

 

Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн бөгөөд зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин