Засгийн газар асуудалд өнгөц хандаж байна
2016-12-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсний дараагаар УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан уншиж танилцуулав. Тэрбээр:

 

-2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүний “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар хийсэн мэдээллийг бид хамтдаа сонслоо.

 

"Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө" гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлж ялалт байгуулсан МАН-ынЗасгийн газрын тэргүүний Нийгмийн халамжийн салбарын талаар хийсэн энэхүү мэдээлэл нь энэ Засгийн газар нийгмийн бухимдал, шүүмжлэлийг дарах арга саам хайсан, ард түмэнд ажил хийсэн болж харагдах гэсэн явуургүй аргаа далдлах зорилго агуулсан нь асуудалд хэт ерөнхий, өнгөц хандаж байгаагаас нь тод харагдаж байна.

 

Нийгмийн халамжийн өнөөгийн байдлыг нийгмийн халамжийн хэдэн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн олголт, ДНБ-нд нийгмийн халамжийн сангийн санхүүжилтийн эзлэх хувь зэргээр үнэлсэн нь бодитой зөв үнэлэлт болж чадаагүй байна. Нэгэнт өнөөгийн байдлаа зөв үнэлж чадаагүй Засгийн газар тус салбарт тулгамдаж буй асуудлуудаа оновчтой тодорхойлох боломжгүй нь ойлгомжтой байна. Аливаа шинэчлэлийн үндэс болсон дээрх асуудлуудаа зөв тодорхойлоод цаашид хийх ажлын санал, хэрэгжүүлэх арга хэмжээгээ бидэнд танилцуулна гэж хүлээж байсан хүлээлт талаар болсонд харамсаж буйгаа Ардчилсан намын бүлгээс илэрхийлж байна.

 

Засгийн газар “хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэн улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэллээ” гэсэн нь 2016 оны сонгуульд МАН оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө 1.1.11-т “хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэж ард түмэнд амласан амлалтаасаа буцаж өнөөдөр дөнгөж 60 хувьд нь олгож байгаа  бусармаг үйлдлээ нуух зальт арга хэрэглэсэн байна. Өмнөх Засгийн газрын үед бүх хүүхэд хүүхдийн мөнгө хөтөлбөрт бүрэн хамрагдаж байсан бөгөөд МАН-ын Засгийн газар хүүхдүүдийг амьжиргаагаар нь ялгаварлах бодлого барьж буйг бид удаа дараа сануулж байгаа бөгөөд цаашид ч сануулсаар байх болно гэдгийг хатуу анхааруулъя.

 

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байгаа эмзэг, ядуу зорилтот бүлэгт яг ямар бодлого баримталж ажиллах талаар тодорхойгүй байна.

 

Мөн “Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлох аргачлалыг орлогын үзүүлэлтийг үндэслэх, цалин, тэтгэвэр мөнгөн орлогод тулгуурлах хэрэгтэй” гэх мэтээр ярьж байгаа нь энэ Засгийн газар нийгмийн халамжийн салбарын талаар ямар ч ойголтгүй гэдэг нь тодорхой байна. Өмнөх парламентын үед цөөнх байхдаа буюу ерөнхий сайдын өөрийнх хэлснээр “юу ч ярьж, хэт улс төржиж болдог”байх үедээ эргээд өөрсдөө ашиглахгүй мэт авирлан алсын хараагүй бодлогогүй ажилласныхаа балгийг ганц нэг аргачлалын алдаа мэтээр хаах гэж оролдох хэрэггүй.

 

Түүнчлэн нийгмийн халамжийг улс төрөөс хамааралгүй болгох, хүн амыг ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс ард иргэдээ хамгаалах  талаар юу хийх тухай огт дурьдсангүй.

 

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн энэхүү мэдээлэл тооцоо, судалгаа, үндэслэл муутай, нийгмийн амьдралыг бодит хөрсөнд буулгаж чадаагүй хариуцлагагүй мэдээлэл боллоо гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

 

Эцэст нь 65-ын бүлгийн эрхэм гишүүдэд хандаж хэлэхэд асуудлыг дийлэнх олонхын хүчээр түрий барин шийдэж байгаа бодлого, үйлдэл бүрийн чинь цаана иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдөж,  хохирсоор байгааг анхаарч, хуулийг дээдэлж, ёс зүйтэй ажиллахыг хатуу анхааруулж байна хэмээн мэдэгдэв.

Shuud.mn
Сонин хачин
bold:
Bat zandan gishuunii uls turiin arga baril ni mash haranhui ard tumentei gazart l tohirood bgaam da .Za bid ch unuudurtuu umnuh 70 jilees uldsen saruul uhaantaigaa l bn
2016-12-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-02
batzandangiin ard beejin baigaan bish beez:
MONGOL HUNII ERUUL UHAANAR BODDOO HUUHDIIN MUNGIIG ZUVHUN ZORILTOT BULEGT UGUH NI ZUV SHUUDEE . BID AJIL HIIJ HUUHDEE GER BULEE AVCH YAVAH YOSTOI BOLHOOS HALAMJIIN 20 OOR HUUHDEE TETGEHGUI EEE BAT ZANDAN MONGOLIIN ARD TUMNIIG DENDUU NASAJ BNA MUNGU UGNU L GEVEL ENE NEG GARAL UUSEL NI TODORHOIGUI NUHUR IIG BID DEMJIH YUM BN L DAA ZAH ZAMBARAAGUI HALAMJ ARDUUDAA CH TETGESEN YUMGUI TEGSEN HERNEE ULSIIN SANG HOOSLOJ BN .YAMAR SANAA BN NEH L IH HUUHED YALGALAA GD L MANIIG TURHIRAAD BH YUM ZUVA ZUVA
2016-12-02
Зочин:
Манай нам яачихсан дорой болвоо МАН гарт аж дуусахгүй нээ
2016-12-02
зочин:
НАМын нэр хугарлаа 90 жилийн түүхийг гутаалаа
2016-12-02