Шөнийн клубт гал гарч, 9 хүн амиа алдав
2016-12-04

 

АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотноо байрлах шөнийн клубт гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг гал өчигдөр орон нутгийн цагаар 23.30 цагт гарсан хэмээн хотын Галтай тэмцэх төвөөс мэдээлэв. Галыг унтраахаар 100 гаруй гал сөнөөгч ажиллаж буй юм. Албаныхан “Галын шалтгаан тодорхойгүй байна” гэв.

 

Уг ослоор есөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон байна. Аврагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайсаар байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин