Охидын эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хийнэ
2016-12-05

Засгийн газрын XI байранд

 

10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” болно. Утас: 262902, 88026226

 

ХХААХҮЯ-нд

 

11.00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 85565055, 96346465

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар оролцоно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.30 цагт: Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Баянгол ресторанд

 

14.00 цагт: Баянгол ресторанд "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум болно. Компаниуд хүндрэлийг даван туулах ямар стратеги хэрэгжүүлж байгаа талаар хүн бүрийн тэр бүр анхаараад байдаггүй дунд зэргийн компаниуд туршлага хуваалцах юм. Мөн хооронд нь танилцуулж хямралыг хамтдаа туулах боломж бололцоог нээх зорилготой юм. Нойр хүргэсэн том илтгэл тавигдахгүй, асуудал шийдэл сайн туршлага, шинэ санаа ярих юм.

 

"Монгол ньюс" Мэдээллийн төв

 

12.00 цагт: БНСУ-д жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас  "International Star" шагнал хүртсэн GUIS хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дууны клип танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

 

Shuud.mn
Сонин хачин