Орос, хятадуудаас суралц, Ц.Мөнх-Оргил сайд аа
2016-12-06

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил томилогдов. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, туршлагатай улстөрч хэмээн тодотгож, Монголыг гадаадад төлөөлөх чухал албанд энэ хүнийг тохоон томилов. Гэвч тодотголдоо тохирох хэмжээний ажиллахгүй байгааг сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн үйл явдлууд харуулж байна. Улсын дотор, гадна өрнөж буй үйл явдлыг цаг тухайд нь мэдэрдэггүй, зохих ёсны хариу барьдаггүйг хоёрхон жишээгээр хэлье. Монгол Улс Гадаад харилцааны яамгүй, сайдгүй мэт өдөр хоногууд үргэлжилж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Жишээ 1: Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа

 

Дуучин С.Амармандахыг ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан зодсон гэх хэрэг олны анхаарлыг татаж байна. Гадна, дотны хэвлэлүүд эл үйл явдлыг  онцолж, яагаад зодуулсан, хэн зодсон гэх асуултад хариулт хайж байна.

 

Өчигдөр С.Амармандахын гэр бүлийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яаманд хандлаа. Оросууд ч эелдэгээр хүлээн авч, хүлцэл өчин, энэ асуудалд онцгой анхаарал хандуулж буй гэдгээ мэдэгдэв. Бүр Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарал хандуулж байгаа хэмээж, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдэв. С.Амармандахын гэр бүлийнхний сэтгэл бага ч гэсэн амарсан нь мэдээж.

 

ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагуудын хэлсэн нэг өгүүлбэрийг анхаарахгүй өнгөрч болохгүй нь. Тэр нь “Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа” гэсэн үг байв. Монголын Гадаад харилцааны яамнаас иргэнээ өмөөрөх ямар нэг мэдэгдэл ирнэ, түүнд нь дипломат хэлбэрээр албан ёсны хариу өгнө гээд хүлээж байсан гэсэн үг. Гэвч Монголын Гадаад харилцааны яам энэ талаар ганц үг дуугарсангүй, бусдад ингэж хэлүүлээд сууж байна. Гадаадын дипломат байгууллагын ажилтан иргэнийг нь эх оронд нь зодож, хэвтэрт оруулсан асуудалд  эмзэг хандана гэж хүлээсэн нь энэ үгээс илт. Наанадаж л ямар асуудал үүссэн талаар, үнэхээр дипломат ажилтан байсан эсэх тухай албан ёсны тайлбар хүснэ хэмээн оросууд хүлээж. Гэвч Монголын Гадаад харилцааны яам, сайд нь хэнэггүй, үхэр монгол зангаа гаргаж, энэ үйл явдлыг чихний гадуур өнгөрөөв. Эцэст нь эх орон нь иргэнээ өмгөөлж, өмөөрдөггүй гэж хэлүүлэв. Улсыг төлөөлөх үүрэгтэй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил та юу бодож байна?! Оросуудаас суралц.

 

Жишээ 2: Далай ламын айлчлал Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө

 

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийсэн ес дэх удаагийн айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас хоёр ч мэдэгдэл гаргав. Далай  ламын айлчлал эхлэхээс өмнө Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Генг Шуанг “Хоёр орны харилцааны тогтвортой хөгжил болон амлалтдаа хүрэх нөхцөл байдлыг өргөн хүрээтэй харахыг Монголд анхааруулж байна” хэмээж, Засгийн газраас Далай ламын айлчлалыг цуцлахыг шаардсан юм. Тусгаар улсын зочин хүлээж авах, эс авахыг зааж, анхааруулга өгсөн энэ мэдэгдэлд Монголын талаас ямар ч хариу өгөөгүй.  

 

Далай лам ирсний дараа Хятадын тал хоёр дахь мэдэгдлээ гаргав. Тус мэдэгдэлд “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монгол Далай ламыг хүлээж авлаа. Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгаа”-г онцолжээ. Мөн Монгол-Хятадын харилцаанд сэв сууж болзошгүй том сануулгыг өгсөн. “Хэлсэн үг дагасангүй” хэмээн өмнө зүгээс том дуугарч байхад Монголын Гадаад харилцааны төлөөлөл дуугүй хэвээр байв. Харин Далай ламыг буцсаны дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсаж байна” гэж сая ам нээв. Монголын Гадаад харилцааны сайдыг ингэж дуугарч ядаж байх хооронд Хятадын тал аль хэдийнэ Шадар сайдын болоод хэд хэдэн айлчлалыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан байв. Монгол-Хятадын харилцаанд сэв суулаа гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй гэдгээ харуулсан хэрэг. Үүний дараа БНХАУ-аас хилийн хураамжаа нэмэх болсноо мэдэгдэв. Энэ сарын нэгнээс эхлэн  “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс нэмэгдэл хураамжаа аваад эхэлсэн. Хятадын тал ингэж хураамжаа нэмсэнээр Монголын аж ахуйн  нэгжүүдээс жилдээ ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр гарна. Төрийн хойрго байдлын алдаа, ачааг хэн үүрдгийн бодит жишээ энэ.

 

Тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан сайд нарын айлчлал, хилийн хураамжийн нэмэгдлийн талаар Монголын Гадаад харилцааны яам жичид нь, тусдаа ярилцсаар байгаа гэнэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, бусдыг царайчилж суугаа нь энэ. Эх орондоо иргэнээ өмөөрөх сэтгэлгүй, хилийн чанадад өрнөж буй үйл явдалд тохирсон хариу барих чадвар чадамжгүй Гадаад харилцааны яам, сайдтай байгаа Монгол хөөрхий, өрөвдөлтэй байна.

 

Хаа холын тив алгассан орны бус хажууханд, хил залгаа оршиж буй улсын гадаад харилцаа, дипломат алба ингэж ажилладаг юм байна. Орос, хятадуудаас суралц, Ц.Мөнх-Оргил сайд аа.

 

В.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zqchin:
Monhorgil pyazda mini tolgoi chini olgoi bogs chinl buzar hyatadiin shees mini mongol xvnee omoorch xamgaalj chadahgyui bna Cham shig golog udahgui vhej gald or.Gadniihaniig mongold oruulj irj 2 irgeneshiltei bolgono geed bgaa .Boon xyjaa oruulah geed bna.uu OOriinhoo balai abgaigaa xyjaa yanhanaar colih uu.
2016-12-13
Монгол:
Амараагийн хувьд хэлэхэд нэгэнт фашистууд муу нэр зүүлгээд нацист дэглэмийн билэг тэмдэг болгоод дэлхийн нийтэд ойлгуулчихсан хас тэмдгийг хамаагүй хэрэглэх нь гадныханд буруу ойлголт төрүүлнэ. Фашизмыг үзэн яддаг орнуудад ил зүүгээд явж байвал зодуулах нь битгий хэл алуулж ч болно шүү.Нацистуудын туг нь хүртэл улаан, хар, цагаан хослуулсан хас тэмдэгтэй байдаг нь Амраагийн өмссөн дээл нь улаан өнгөтэй, хас тэмдэг нь хар өнгөтэй байсан нь нацизмийг сурталчилж байна гэж гадны хүн ойлгохоор. Гадныхан хас тэмдгийг фашизмын билэг тэмдэг гэж ойлгохоос монголчуудын дээр үеэс уламжилж ирсэн тэмдэг гэдгийг мэдэхгүй шүү дээ. Өнөө үед барууны оронд нөмрөг өмссөн Исламын шашинтай хүүхнүүдээс их болгоомжилж айдаг болсон, цагдаа нар нь биедээ бөмбөг нууж яваа эсэхийг нь шалгадаг, зарим газар биеэ далдалж явахыг хориглосон байна. тийм эмэгтэй жаахан эвгүй үйлдэл гаргавал гэмгүй байсан ч газар дээрээ нам буудуулахаар нөхцөл байдал үүссэн. Амраа хас тэмдгээ өөрийн өрөөсөн дугуй хөөрүү залуучууддаа га
2016-12-07
Зочин:
Нэг иргэнээ яаж хайрлаж хамгаалдгийг Хятадын захын иргэнээс Эрээнд очиж туршлага ав.Эрээний зах дээр монгол наймаачин нэг Хятадад гар хүрсэн бол маргааш нь манай улсад шарил нь ирнэ.Та бол шарилыг нь хүлээж авах чадваргүй
2016-12-07
Зочин:
Мөнхоргил чинь ямар олон талын авьяастай төвийг сахигч,хулчгар муу новш вэ.Монгол иргэн нутаг дэвсгэр дээрээ гаднын нөхөрт үхтэлээ зодуулж хүнд бэртэл авч байхад ямар ч үггүй хар цагаан чимээгүй байгаад байдаг.2008 оны 7-р сарын 1-нд 5 хүн буудуулсаны нэг холбогдогч энэ нөхөр.Бас гэмгүй царайлж намуухан дуугарсан хар луйварчин шүү
2016-12-07
Зочин:
shorongiin xadaas
2016-12-07
Зочин:
buu ataarx buu xors uruvdulteu buus mini
2016-12-07
chaa basaa:
uls turiin vhdel
2016-12-07
Zochin:
Harin ch zov Bair suuritai haragdaj bna.
2016-12-07
иргэн:
Зөв бичих үүнд ямар хамаа байна, тэр зөв бичгээрээ гошногоо арч за юу
2016-12-07
zocin:
yneheer arczaagyi medleggyi tenegyydiig deer gargaad 26zil mongol uls ezengyi bolood,eh orondoo irgedni hynd zodyylj gadniihan deerelhyylne,zasag tor gedeg sohor baih bicz,yadaz polczuudiig dyyraigaacz,orostoi heryyl hiiseer,byr 2r dainii yed aldsan ofeceryydiinhaa amiig neheedl syyj baigaa bizdee,delhiin hanaa gazar hodolno aiult bysed polcz hyn bainuu geedl haiz eheldeg,manai elcingiinhen yadag bilee,hen teneed baj gesen be,gej zagnaadl syydag tenegyyd dee
2016-12-06
Иргэн:
Солонгосын хөгжлийн нууц бол хөдөлмөрч дээр нь төрийн шудрага бусийн эсрэг нэгдэж тэмцэж чаддаг-д оршдог гэж нэг со-эрдэмтэн хэлсэн бнлээ бодох л үг .
2016-12-06
Zochin:
Herlen chi oros, angliar 1 zuv uguulbur helj chaddag bolchod iim yum bichij bai.
2016-12-06
иргэн:
Зөв бичих үүнд ямар хамаа байна, тэр зөв бичгээрээ гошногоо арч за юу
Zorigt Mongol:
Nutagtaa gadaadiin irgend Mongol xun uxtel zoduulaad baixad medegdel xiichix archaa baixgui Denduu archaagui said um aa
2016-12-06
Зочин:
ЭНЭ ХҮН МОНГОЛ ТӨРИЙГ МУУТГАХ ЮМЫГ БҮХ Л ЧАДЛААРАА ХИЙЖ БНА
2016-12-06
Бид ч өөрсдөө нэрээ баастдаг хүмүүс шүү дээ:
Монголчууд өөрсдөө ямар билээ. Ганцхан сайд руу дайраад яахав. Бид шүлс үсэргэхдээ гаршсан хүмүү . Хулгайч худалч хулхи у вайгүй монголчуудаа хамгаалах гэж зовж л яваа хүн шиг байдаг .
2016-12-06
zochin:
буур.тай Мөнхийгөө өмөөрөх гээд бүр ядчих юмаа. Хас үндэсний тэмдэгээ мэдэхгүй байхыг бодоход лав монгол биш нь ойлгомжтой
2016-12-06
irgen:
ter duuchin fashist utgaar heregleegui bailgui dee, yndesnii gedeg utgaaraa hereglesen baih, gehdee dendyy tom deeleeree dyyren has temdeg goe haragdahgui l dee, muuhaich baina lee,,,,gehdee irgenee omooroh estoi,!!!! Duuchin maani fashist bish bizdee !!!!!!!!!!
2016-12-06
irgen:
cham shig ergyy tolgoit mongold hereggui, zailaach
2016-12-06
amaraag buruutgaad bga pizda nar mongoloos zailaa:
UV ULAMJLAL ULS UNDSEE MDEHGUI GUILGACHINGUUD AMARAAG BURUUTGAAD BH YUM AMARAA JAAHAN DALDAAK L DA GEHDEE TER GULGUR TOLGOITNUUDIIN DERGED EH ORNII HUU YUM SHUU
2016-12-06
Irgen:
Ene nokhor khariuzlagatai ued bagaa udirdaj zob shiidver gargaj chaddagguigee 07.01ni morgoldooni ued kharuulsan say gadaad yamand kharuullaa odoo dakhij bitgii naid ogzruul chadbargui ukheenz amia khookhoilogch l bnashtei???? Nokhdoo!!!
2016-12-06
Зочин:
munhorgiliig bolovsrol undur gej harj bailaa. mongol hun umuuruh ezen alga uu! setgel uvduj bn! iim tur zasagtaidaa
2016-12-06
Зочин:
Daldaganaj fashist huvtsas umsuj nudarganby amt uzsen daljganuuryn tuluu GHYam duugarna gej yu baiahv dee. Munh-Orgil saidyn tumen zuv
2016-12-06
irgen:
cham shig ergyy tolgoit mongold hereggui, zailaach
Зочин:
Асуудалд буйртай хандаж буй Мөнх САЙД ЗӨВ. ФАШИЗМЫГ ДЭЛХИН УХАМСАРТАЙ ХҮН БҮХЭН ҮЗЭН ЯДАЖ БАЙХАД ЭНД ДАЛДАГНАЖ ЯВАА ОНГИРОО ПАЦААНЫ ХҮН ӨДӨЖ БАЙГААД 300 САЯ ТӨГ ОЛОХ ГЭСЭН АЯГЛАЛЫГ ДЭМЖИХ ХЭРЭГ ҮҮ. гэнээ хөөе. энэ чинь хаанахын хэн гээч мангар нөхөр вэ. Монгол үндэстнийхээ бэлэгдэл хас тэмдгийг арай ингэж болохгүй, бас тэр амрааг хайрлах өмөөрөх ёстой байтал юу хуцах нь энэ вэ. Шуудхан хэлэхэд Гитлерийн зөвлөхүүд нь ухаантай, учир мэддэг, тэнгэрийн элч их эзэн Чингис хааныг минь ойлгож хүндэлдэг, хасын хүчийг мэддэг, биширдэг, түүний аугаа хүчийг таньсан учраас хүчний бэлэгдпэл болгон хулгайлж авч хэрэглэсэн юм. Харин хөөрхий тэр үеийн монгол төр яаж ч хармлах билээ. Харин энэ үед бол төр засгаас хас тэмдэг, хасбуу тамганыхаа талаар дуугарах цаг болсон шүү. Цаашид хас тамга-тэнгэрийн хүчний талаар бичих, сурталчлах, дэлгэрүүлэн хамгаалах мөрөөдөл байна.
2016-12-06
Зочин:
buu ataarx buu xors uruvdulteu buus mini
irgen:
ter duuchin fashist utgaar heregleegui bailgui dee, yndesnii gedeg utgaaraa hereglesen baih, gehdee dendyy tom deeleeree dyyren has temdeg goe haragdahgui l dee, muuhaich baina lee,,,,gehdee irgenee omooroh estoi,!!!! Duuchin maani fashist bish bizdee !!!!!!!!!!
зор:
чи цүнх баригч нь уу
2016-12-06
kkkk:
Харвардын том сургууль төгссөн гэдэг биз дээ.
2016-12-06
Зочин:
shorongiin xadaas
Зочин:
Мөнхоргил сайн дураараа огцорвол хийсэн алдаагаа ухамсарласан жинхэнэ дипломат байна даа Мөнхоргил хэзээ ч ард түмний талд байгаагүй байх ч үгүй гэдэг нь батлагдлаа 2008 огд 5 хүний амь алдахад Хуулийн сайд байсан бас юу ч хийгээгүй бараг л ингэх ёстой гээд байсан биздээ Худлаа гар Огцроочээ
2016-12-06
Зочин:
Зарчимтай улсад бол Гадаад хэргийн сайд аль хэзээний огцорсон байгаа Гадаадын иргэн эх оронд нь иргэнийг үхтэл зодоод байхад ямарч реакцгүй суудаг Гадаад хэргийн сайд харийн оронд Монгол хүнийг хамгаалж чадахгүй гэдгийг тод тмруунаар харууллаа. Ман угаасаа худлаа бэртэгчин гарууд гэдэг нь харагдаж байна Нөгөө гадаад яамны гол ажил нв иргэнээ өмгөөлөх асуудлыг шийдэх гээд худлаа яриад байдаг нь зүгээр лозун гэдэг нь харагдаж байна
2016-12-06
Зочин:
hun muulj baihaar baastai bandaashaa ugaa.hooson tolgoigoo tsenegel.nusnii skladuud mini
2016-12-06
PPPPPPPPPPPPPPPPPPPP:
Асуудалд буйртай хандаж буй Мөнх САЙД ЗӨВ. ФАШИЗМЫГ ДЭЛХИН УХАМСАРТАЙ ХҮН БҮХЭН ҮЗЭН ЯДАЖ БАЙХАД ЭНД ДАЛДАГНАЖ ЯВАА ОНГИРОО ПАЦААНЫ ХҮН ӨДӨЖ БАЙГААД 300 САЯ ТӨГ ОЛОХ ГЭСЭН АЯГЛАЛЫГ ДЭМЖИХ ХЭРЭГ ҮҮ. дАЛАЙ ЛАМЫГ ИРҮҮЛЭХИЙГ ГХЯ ЗӨВШӨӨРӨӨХҮЙ БАЙХАД НЬ БҮР ДЭЭРЭЭС ГХЯ, ТҮҮНИЙ ДТГ -ЫГ ХҮЧИНДЭЖ АВЧИРСАН ТОМЧУУЛ МУУР АДИЛ ХУМСАА НУУГААД СУУГААД БАЙХАД... ЗАЙЛУУЛ ДАА УЧРЫГ МЭДЭХГҮЙ ХЭРЛЭН ГЭГЧ ТОМ ТОМ БА-ГААД ХЭНИЙ ЗАРААЛААР ... ЯВАА ЮМ БОЛ ДОО
2016-12-06
zochin:
буур.тай Мөнхийгөө өмөөрөх гээд бүр ядчих юмаа. Хас үндэсний тэмдэгээ мэдэхгүй байхыг бодоход лав монгол биш нь ойлгомжтой
зор:
чи цүнх баригч нь уу
ZZZ:
Shadar said Khurelsukh shig heden saikhan zaluu baival ene uls orniig saikhan avaad jaavna daa. Dandaa l khulchiisan archaagui novshnuud baikh juum
2016-12-06
Ene:
Ene nukhur khaa bna tend dandaa zodoon tsokhion garvh baikh juum..
2016-12-06
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-06
irgen:
Erguu mini ajillaa hiij chadahgui bol ajillaa ug neg suld hiimorgui haragdaad baigaA hundee
2016-12-06
Зочин:
ene nuhurin tsarai zusiig harhad yun nuguu huuchin Harvardin komunist. odoo buur zovhi ni unjaad setgel ni sevteed yunulsin said. uurruu bolichoosoi
2016-12-06
Зочин:
Далай ламыг бид уриагүй гээд байдаг, Нөгөөдөх нь үүргэвчтэй бадарчин шиг яваад байдаг. Төр, шашин 2 зааглаж харьцах ухаангүй, шашин гэж дээр доргүй хөлөө хугалах гээд гүйгээд байдаг, таарсан таар шуудайнууд байна даа
2016-12-06
Зочин:
Олон улсын туршлагаас харахад огцрох хэмжээнд хүрсэн алдаа гаргажээ.
2016-12-06
Ard tvmen:
Munhorgiliig zailuulaachee iim amisgaagaar yah yum be ehneesee demii hvn gedegni medegdej baisan shvvdee archaag i hubsh be
2016-12-06
irgen:
Tord baigaa hed sanaand hyrehgui ih setgel zovj bainaa, Mongol ulsiig mini haash ni ergyyleh boldoo gehees aimaar baina
2016-12-06
irgen:
yag ingej bodoj bailaa, ene hyn chadahgui ee,,,,olon um bolj baina tag chig l suugaad baidag, ogzorooch chadahgui baij, muuhai um chin, ulsiin ner unagasan archaagui ,,ogzorooch chaddag hynd og ajlaa,,!!!!
2016-12-06
МОНГОЛ:
монголын ГХЯ-ны үнэн дүр төрх энэ дээ Монголдоо байж байгаад л ард түмэн иргэдээ өмөөрч хамгаалахгүй яг юу хйихээ мэдэхгүй л сууж байгаа ухаангүй ноёны урагшгүй албатууд гэдэг энэ шүү дээ. Гадаад орны дипломат арга ухаанаас суралцдаа Харвардын том сургууль төгссөн гэдэг биз дээ юугаа ч мэдэхгүй махан толгой худлаа их хуцахаа боливол таарна
2016-12-06
Зочин:
zevuun xuiten tsaraitai muuhai xun , 7 sar n 1 nd 5 xun buudsan sh de ,
2016-12-06
tsever agaart:
Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457
2016-12-06
oyun:
UB dargiig choloolj muu bat uulee tabimaar yumaa
2016-12-06
oyun:
Darui halah 5 said bnaa ene nuhur hayad am neehees omno tur shashin tusdaa bidend hamaagui geed yadaj orsood duugarch chaddagui golog bna lee
2016-12-06
Зочин:
gadaad hergiin saidiin ajil ene hund ahdaad bga yum bish uu
2016-12-06
Зочин:
Аймхай гөлөг. Толгойгүй юмуу хаашайн
2016-12-06
хоосонтолгой:
25 жил ардчилал гэдгээр яваад яаж хоосон шороо үмхэх жишиг ба, адил аа
2016-12-06
Лхагва:
САНГИЙН САЙДААС ЭХЛЭЭД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ ХУРЛЫН ДАРГА БАС ЭНЭ БҮТЭЛГҮЙ НӨХӨР ГЭЭД БҮГД СҮРХИЙ ажиглаад БАЙДАГ хараад БАЙДАГ ТЭГЭЖ СҮРХИЙ ЦАРАЙ ГАРГАЖ СУУСААР ШАВАР БАРИМАЛ БОЛООД ХӨШЧИХСӨН МАНгарууД
2016-12-06
Мөнх Оргил:
Балба, Бутан явж хиймороо сэргээж ирчээд сурна аа
2016-12-06
Зочин:
Baij baigaa tsarai ni.
2016-12-06
zochin:
Putinees hezee haana,hend yamar ugtei medegdel irsen yum boldoo...
2016-12-06
zochin:
Medegdel bolgond hariu uguud yah ve.Ug survul heruul,uul survul boroo gej ug bii
2016-12-06
Зочин:
Путин хүртэл анхаарлаа хандуулсан байна. Путин бол үнэхээр мундаг хүн юм.
2016-12-06
Зочин:
ОРОС, ХЯТАД ХОЁР БОЛ ТИЙМ ДЭЭРЭНГҮЙ БИШ, ЯГ Л ДИПЛОМАТ ЁС ЖУРМЫН ДАГУУ МАШ СОЁЛТОЙ, ЭЕРЭГ ХАНДАЖ БАЙХАД МАНАЙХ БҮР ЭСРЭГЭЭР БАЙХ ЮМ.
2016-12-06
Зочин:
ENE LALARYN TOLGOY NI KHUREKHGUY SHUU DEE
2016-12-06
Зочин:
ENE LALARYN TOLGOY NI KHUREKHGUY SHUU DEE
2016-12-06
Zochin:
Uul Munhorgil said mini medhiin hyatadin taltai neleen oir hvn yumsan.Nelen deeh ni sapporogin urid bdg hujaa ezentei fittnesd asuudal garhad huil zvin said bhda BG tsagdaruu zalgad svid bolod bolod bsn sanagdhin.Bi ter ved ene hvn hyatadtai yamar oirhon yum be gj bodoj bla
2016-12-06
БОЛД:
ЯПОНД СУУГАА КУЛАНДА ГЭЖ МОНГОЛ, ХАСАГ НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ХҮҮХЭН, ЭБЭГИЙН ДААЛГАВРААР ВИЗ ӨГСИЙН ГЭСЭЭН
2016-12-06
Иргэн:
МАН-ы засаг болохгүй байнаа. Монголоо гэсэн чадвартай, мэдлэгтэй хүмүүсээ ЗГ-таа оруулаачээ. дандаа хамаатан садан, тал тохойгоор болсон сайдууд чинь улсыг нурааж ядууруулж гүйцлээ.
2016-12-06
Иргэн:
Ийм эргүү дурны хонгионууд сайд хийхээр яаж энэ Монгол өөдлөх юм бэ?
2016-12-06
Зочин:
Далай ламтай холбоотой асуудлаар Хятадын 1-р мэдэгдэлйн хүрээнд Монголын засгийн газар чимээгүй байсан нь хамгийн зөв шүү. Олон улсын харилцааны сурах бичиг унших хэрэгтэй ХЭРЛЭН сэтгүүлчээ харин Амараагийн асуудлаар бол ОХУ-н элчин сайдад хэлэх хэрэгтэй байсан юм
2016-12-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-06
зочин:
Гадаад явдлын яамны бүхнийг харлуулуах нь ч юу юм гэхдээ л хариуцлага сул байгаа шүү.Далай ламыг урьж ирүүлэхэд монголын засгийн газар,их хурал ?рөөсөө оролцоогүй бид юу ч мэдээгүй л гэж байналээ.Тэгээд тэр хүнд хэн гуай нь виз өгсөн юм болоо.Аль нэг оронд суугаа элчин сайдыг яам л өгөө шүүдээ.Тэр элчин сайд тэгээд яамтайгаа энэ тухайгаа ярьдаггүй тийм том толгойтой.зөвхөн ерөнхийлөгчийн амаар хөдөлдөг амьтан юмуу.Ерөөсөө нөгөө шудрага л байял даа гээд орилоод байдаг Элбэгдорж ер нь яагаад дуу гарахгүй байнаа.улс орноо хорлоод байгаа юмуу.Арай гадны тагнуулын байгууллагад дагаар орчихоогүй биздээ
2016-12-06
БОЛД:
ЯПОНД СУУГАА КУЛАНДА ГЭЖ МОНГОЛ, ХАСАГ НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ХҮҮХЭН, ЭБЭГИЙН ДААЛГАВРААР ВИЗ ӨГСИЙН ГЭСЭЭН
Зочин:
Orosuudad itgej eruusuu bolohgui shuu..hamgiin hudalch humuus..ter ivanyg uneheer shorond hiisnii daraa l itgeye dee
2016-12-06
Gxd:
Хэрлэн гуай жижиг орны зовлон их түрүүлээд дугарсан бол та үүнийхээ эсрэг түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гээд л сараачиж байх байсан биз таны гаргаж байгаа зан чинь 2 талд оршиж байгаа их гүрнүүдтэй агаар нэгэн бөлгөө жаахан....???
2016-12-06
Зочин:
odoo hotiin udirdlaga Amaraag ochij irgemeer bn
2016-12-06
Зочин:
odoo hotiin udirdlaga Amaraag ochij irgemeer bn
2016-12-06