Абе, Сувдан эрэгт айлчлав
2016-12-06

 

Дэлхийн II дайнаас хойш Японы удирдлагууд АНУ-ын Хавайн арлын Сувдан эрэгт айлчлал хийгээгүй юм.

 

Японы нисэх хүчин 1941 оны арванхоёрдугаар сард Сувдан эргийн дагуу байрлах  Америкийн усан цэргийн флот руу дайралт хийж байсан билээ. Энэхүү гэнэтийн дайралтын үеэр 2000 гаруй хүн амиа алдсан аж.  Уг үйл явдлын дараа Америкчууд тус бүс нутагт амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх дурсгалын цогцолбор байгуулжээ.

 

Тус цогцолборын 75 жилийн ойд зориулан түүхэндаа анх удаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абе хүндэтгэл үзүүлсэн байна.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Абе нар өчигдөр цогцолборт очиж, цэцэг өргөжээ. Сувдан эрэгт айлчилсан шалтгаанаа Абе сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч Обама Хирошимод айлчилсан. Тиймээс бид ч гэсэн хариу барихыг хүссэн” гэж хэлсэн байна.  

 

Обама өнгөрсөн тавдугаар сард Японд айлчлах үеэрээ Хирошимо хотноо айлчилж, Америкийн хаясан цөмийн зэвсгийн үеэр амиа алдсан япончуудад хүндэтгэл үзүүлсэн билээ.  Америкчуудын дайралтын үеэр 100 мянган хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин