Намайг Трампаас илүү гэсэн
2016-12-07

 

АНУ-ын  дэд Ерөнхийлөгч  Жое Байден ирэх 2020 оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшихээр төлөвлөж буй тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Найзууд минь намайг Ерөнхийлөгч бол гэх юм. Хүмүүс намайг 2020 оны сонгуульд нэр дэвшихийг зөвлөж байгаа. Намайг Трампаас илүү гэсэн” гэж хэлжээ.

 

Дэд ерөнхийлөгчийн дээрх хэлсэн зүйл баттай эсэхийг хэвлэлийнхэн тодруулж эхэлсэн байна.

 

Тэрбээр 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан ч эцсийн мөчид бодлоо өөрчилсөн билээ. Эрх баригч Ардчилсан намыг Хилари Клинтон тэргүүлэн сонгуульд өрсөлдсөн ч Трампад мандатыг тоогоор ялагдал хүлээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин