Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг зарлалаа
2016-12-08

Хэвлэлийн Хүрээлэн, "Хил хязгааргүй сэтгүүлч" олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

 

 

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хамрагдсан 39 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байгааг дурджээ. 

 

Гурван сая хүн амд 500 гаруй мэдээллийн хэрэгсэл оногдож буй нь багтаамжаасаа хол хэтэрсэн үзүүлэлт юм. Үүнийг хэвлэл мэдээллийн зах зээлд санхүүгийн ашгийн үүднээс бус, өөр ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулж байна хэмээн тайлбарлаж болохыг судалгаанд дурджээ. 

 

Хэвлэл мэдээллийн эзэмшигчдийн судалгааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
unshigcn:
interpoioor haij baigaa Nambariin enhbayriin duu N. Enhtuya baina shuu dee
2016-12-08