А.Батсуурь Армийн ДАШТ-ээс алтан медаль хүртэв
2016-12-12

 

Швейцарийн Цюрих хотноо ирэх энэ 7-12-нд жүдо бөхийн Армийн ДАШТ  зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны  13 тамирчин оролцов.

 

Цэргийн 37 дахь удаагийн ДАШТ-ний 66 кг-ийн жинд зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Адъяагийн Батсуурь алтан медаль хүртлээ.  Мөн -73 кг-ийн жинд хүч үзсэн Э.Түмэннасан хүрэл медаль хүртэв.

 

Мөн тэмцээний эхний өдөр багийн төрлөөр манай улсын эрэгтэй баг БНХАУ-ын багийг 3:2 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

 

Сонирхуулахад үүнээс өмнө монголын жүдочдоос з хоёр тамирчин армийн ДАШТ-ээс медаль хүртсэн. Тодруулбал гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Халиуны Болдбаатар 1993 онд хүрэл, ОУХМ П.Нямлхагва 1999 онд алтан медаль хүртэж байжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө 90 оноос хойш медаль аваагүй байсымуу
2016-12-12