Истанбул хотноо курдууд халджээ
2016-12-12

 

Туркийн Истанбул хотноо өчигдөр цуврал дэлбэрэлт болсон билээ. Уг халдлагаар 29 хүн амиа алдаж, 166 хүн юм. Гэмт этгээдүүд хөлбөмбөгийн цэнгэлдэхийн ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн байна. Хэсэг хугацааны дараа амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн талаар гэрчүүд мэдээлжээ.

 

Истанбул хотноо болсон дээрх цуврал халдлагыг курдууд үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Курдын ажилчны намтай холбоотой “ТАК” гэх бүлэглэл халдлага үйлдсэн байна. Тус бүлэглэл өмнө нь хэд хэдэн удаа халдлага үйлдэж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин