Улсын начин Ч.Ганзориг түрүүлэв
2016-12-12

 

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол улсын даян аварга Ц.Чимэд-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрсөн өдөр боллоо.

 

Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Үүнээс Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хороо, “Оюут хясаа ХХК-ийн бөх, чөлөөт бөхийн ОУХМ улсын начин Ч.Ганзориг түрүүллээ.

 

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын начин Л.Лха-Очир үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар шалгарав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин