Ардчиллын утаа уугисаар
2016-12-12

Хонхны дуундаа ч сэрэхээ байсан архаг гишүүд, олигархуудаа салах гэсэн эрмэлзлэл АН-ын залууст байгаа нь Их хурлаар мэдрэгдсэн гэж дотор нь суусан жирийн гишүүн хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэвлэлийнхэн ажил хэрэгч үйл явцын цаадах хаалттай хурлын уур амьсгалыг мэдрэх гэж хичээсэн ч ялгаагүй даруухан болоод өнгөрөв. Үүнийг АН-ынхан эвээ сахиж сурсан гэж дүгнэхэд эртэднэ. Харин халуун тогооныхоо тагыг нээх төдий болж,  дөнгөж нэг сэвээд хаачихлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 28 хүртэл хэн галыг нь тааруулж чадсан нь итгэл найдвар бас асар их амбиц, эрх ашиг, эрх чөлөө ба шорон орон, шантааж гээд юм, юм хольсон энэ тогооны тагыг авч хутгах эрхийг авах юм.

 

АН энэ их хурлаараа 180 мянган гишүүнийхээ сум орон, ах дүү, жалга довны хуйвалдааныг задалж цахимжуулан тунгалагжуулах төслийг Их хурлын гишүүд дэмжжээ. Босоо тогтолцоотой болох юм уу даа. Мөн 179 мянгуулаа буюу экс дарга З.Энхболдоос бусад нь намын даргад нэр дэвших эрхтэй болжээ. Ямар ч байсан ҮЗХ булагнаж хуралдаад намын даргын тухай асуудлыг ярихыг шинэчлэлийн залуус хязгаарлаж чадсан байна. Тэдэнд үг заадаг хэн нэгэн байгаа бол их том харж чадсан байна гэж дүгнэж болохоор. Намын даргад өрсөлдөх номинацид 10-аас доошгүй жилд төр засгийн ажил хийсэн, их хуралд   суусан зэрэг тусгай болзлууд байсныг авччихжээ. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн масштабаар нэг “пороб” явуулж үзэхээр шийджээ. Ирэх сонгуулийн өнгийг харахад энэ нь МАН-д тун аятайхан судалгаа болох юм.

 

Ил тод харж болохоор гишүүдээ нэр устай нь цахимжуулсны дараа намын даргад өрсөлдөгчдийн сонгуулийн ажлын тактик бараг тодорхой болно. Хаана, аль аймаг суманд хэний хүн, ямар бүлгийн нөлөөний хүн их байгаа нь шилэн бүртгэлд тодорхой болоод ирэхээр даргын сунгаанд яаж үзэлцэх нь бас буугаад ирнэ л дээ.  Нэр дэвшигчдийн ажлыг нь их хөнгөвчилсөн ийм бүртгэлийг АН бараг ганц сарын дотор мөнгө хаян хийхээр болсонд гайхах зүйлгүй . Нүдээ ширгэтэл 6 жил хүлээсэн Их хурлаасаа АН-ын нийт гишүүд их сунгаагаар шинэ даргаа тодруулах эрхээ олж авсан нь ялалт мэт. Нөгөө талдаа “би энд байна ярилцах уу ?” гэж утсаар ярих хэрэггүйгээр нэр дэвшигчдэд өөрийг нь олж ирээд юу шивнэхийг хүлээх илрүүлэгчтэй болж авлаа.

 

АН-ын гишүүд итгэл үнэмшлээрээ шинэ даргынхаа төлөө санал өгөхийг үгүйсгэх нь муйхарлал. Урьдын их хурлын жишгээр танхимын уур амьсгалд автах, нэг бол  Нүхтийн нэг хоёр шөнийн архидалт тохироогоор намын даргыг сонгодог хорноос энэ удаагийн сунгаа хамаагүй цэвэр,  дэвшилттэй явахаар төсөөлөгдөв.  

 

АН-ын гишүүд нэг тойрог болж намын даргаа шууд саналаар сонгож Ерөнхийлөгчийн сонгуулийн бие халаалтыг эхлүүлэхээр боллоо. Явсаар намын даргаа хэрхэх талаар хамгийн гал багатай шийдвэрийг баталгаажуулаад буцсан үр дүнтэй. Үүнээс өөр Их хурлаараа юу үзэглэж, ямар үзэл санаан дээр тогтон ярьсан бэ гэвэл хаалтны гаднаас чагнасан сэтгүүлчдэд тоймтой үг үлдсэнгүй.

 

“Шинэ дүрэм батална гэсэн яасан бэ ?” гэж төлөөлөгчөөс нь би асуулаа.  “Тэр чинь аймаар зузаан ном болсон байна лээ. Гэртээ харьж сайн уншиж ойлгож байгаад нөгөөдүүлдээ үзүүлж санал авна шд ээ. Даргаа л сонгочихмоор байна. Дүрэм яахав болно ....”  гэсэн юм.

 

Унтрах дөхсөн ардчиллын утаа тулгандаа уугисан хэвээр үлдэх шиг боллоо.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дөнгөж сая Мөнхбаясгалангийн Цен-гүй яриаг үзлээ. Наранхүү оролцож. Нөхөж ирээд л нойроо хасаад үзсэнийг хэлэх үү. Бүр өөртөө дэндүү гутарчихлаа. Би хүн таньдаггүй, дэндүү гэнэн тэнэг юм байна гэдгээ голдоо ортлоо мэдрэв.
2016-12-13
ax:
ardchilsan namiin tugan deerxi moritoi xunii durs ni araasaa shataj ami temtsen joloo tsulbuuraa sul tabiad zugtaj baigaa shinjtei shal xogiin,
2016-12-12
цөөвөр чоно. хотны ноходэ:
Энэ хоёр намын хулгайч луйварчин нар нийлж цөөвөр чоно хотны ноход шиг болжээ
2016-12-12
Зочин:
Унтрах дөхсөн ардчиллын утаа тулгандаа уугисан хэвээр үлдэх шиг боллоо........ гэнэ ээ, миний бодлоор удахгүй эдний хийсэн их нүгэлийг бурхан гэсгээж үнс л үлдэх байх даа, УМ МААНИ БАД МИ ХУМ
2016-12-12
Зочин:
ан уугиад уугиад цурамнаас гарч чадахгүй болсон одоо тарах хэрэгтэй
2016-12-12
Зочин:
Ардчилсан нам хонх цохиж олсож гарч ирээд аймаар их идээд ходоодны хорт хавдар тусаад толгой дээрээ хонхоо дуугаргаад амь тавьж бгаам даа ! Унэн боловч гашуун амьдралын амны билэгийн философи энэ буюу
2016-12-12
хууртагдсан 3 сая:
Ардчиллын нэрийг барьж гарч ирсэн хулгайч нар яагаад ч одоо босохгүй дэ элбэгдорж Бат Үүл нар бол ёстой хэдэн үеэрээ хараал хүрэхээр нүгэл хийж эх орноо ард түмнээ булшилсан жинхэнэ новш нууд Бидэнд боломж гарангууд Та нарыг устгана
2016-12-12
хууртагдсан 3 сая:
Ардчиллын нэрийг барьж гарч ирсэн хулгайч нар яагаад ч одоо босохгүй дэ элбэгдорж Бат Үүл нар бол ёстой хэдэн үеэрээ хараал хүрэхээр нүгэл хийж эх орноо ард түмнээ булшилсан жинхэнэ новш нууд Бидэнд боломж гарангууд Та нарыг устгана
2016-12-12
Зочин:
хонхны дуу лонхны дуу болсон
2016-12-12
irgen:
ARDCHILSAN OLIGAARHUUDIIN NAM , AON BOLCHIHSON BIZ DEE
2016-12-12
Зочин:
Их цэвэрлэгээ л энэ намыг аварна.
2016-12-12
Зочин:
Жоохон ус хийчих
2016-12-12
зочинф:
Олегарьхын Ардчилсан нам таруул таарна.
2016-12-12
!!!:
Doriwtoihon oorchlolt hiihgui bol hoeriin hoorond utaa mai saaguulaad hereggui shuu !!! Dur esgesen ardchilal Anarhizmiig oogshuulne iimd doriwtoi oorchlogd Ardchilaliinhaan !!
2016-12-12