С.Зоригийн хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай явагдана
2016-12-12

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болохоор товлогджээ. Хурал 10.00 цагаас эхэлж, хаалттай явагдах юм байна.

 

 

Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. 

 

Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүнийг санаатайгаар хөнөөх гэсэн зүйл заалтаар шүүнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Ядарсан МОНГОЛ:
Хохирогч Оюун авгай наад алуурчин Булган, Батүүл 2 - г яагаад хэлж чадахгүй мөртлөө ядарсан муусайн хүмүүст хэрэг үүрүүлэх гээд байгаа юм бэ. Үүнийхээ оронд наад Батүүлээ хардаач эхнэр нь Бээжинд байсан байгаа гэж байгаа. Булгантай амраглаж байсан гэдэг биз дээ. Наадах чинь ердөө Зоригт гадуулсандаа халамцуудаа зэрлэгээр алсан байгаа биз дээ. Оюун Булганыг мэдхийн дээдээр мэдэж байгаа. Хулгиан бардак гэдгийг хэн ч ойлгомжтой. Энгийн ард түмнийг арай доромжилж байнаа. Тэр Амгаланбаатар чинь яахаараа шоронд байж утсаар захиа бичдэгийм бэ. Булган анх Батаа Оюун гэсэн дунд насны эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан гээ биз дээ.Булган чи ичээч дээ. Гэтэл өнөөдөр 3 хүн болж байна. ШҮҮХ ХУРЛЫН НЭЭЛТТЭЙ БҮХ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЯАХААРАА ХААЛТТАЙ БАЙДГИЙМ. Оюун авгай хурлаа нээлттэй ард түмний өмнө хийлгээрэй. Эрлийз авгай МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ БАГА ДОРОМЖИЛ. Отгонбилэгийн тэнэг залуу яагаад дуугүй байгаа юм. Үнэхээр аав чинь тийм муухай хүн юм уу. Уул нь өнчин өссөн хүн жудагтай сайн л хү
2016-12-14
Зочин:
Энэ хүмүүст хүн алсан хэргээр хилсээр ял өгөөд өнгөрч гэж бодъё. Энэ хэргийг хэн захиалав гэдэг сонин. Захиалагчийг мэдээж Отгонбилэг агсан ч юмуу өдийд амьд байхгүй нэгэн рүү чихээд Эби, Бат-Үүл мэт нэрээ цэвэрлэх гэж оролдох нь гарцаагүй.
2016-12-12
Зочин:
Хэрэг яаж тохохыг харуулж өгнө дөө наад хэд чинь
2016-12-12
иргэн:
ичмээр юм хийх юм даа шоронгийн хүний матаасаар хэрэг илэрүүлдэг мундаг хуультай улс шүү Э,Б 2ын нэрийг цэвэрлэх ажилалгаа байх Хурц маршал цол авах болно доо
2016-12-12
эргэлзэж байна:
Хааж нуух юм байгаа болохоор хаалттай явуулж байна уу?
2016-12-12
Зочин:
ene helmegsediin nasiig avaad vz 20 hedtei zaluuchuud hvnii ami bvrelgeed bhuu ter tusmaa zorigiig icheechee elbegdorjoo batvvlee
2016-12-12