Истанбулын халдлагатай холбоотой 13 хүнийг баривчлав
2016-12-12

 

Туркийн Истанбул хотноо байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна өнгөрөгч амралтын өдөр цуврал террорист халдлага болсон билээ. Халдлагынулмаас 38 хүн амиа алдаж, 155 хүн шархтсан талаар Истанбулын Цагдаагийн газраас уламжлав.

 

Тэгвэл уг халдлагыг Курдын Ажилчны намтай холбоотой “TAK” гэх бүлэглэл үйлдсэн болохыг тогтоожээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, Истанбулын халдлагатай холбоотой 13 хүнийг баривчилсан байна.

 

“ТАК” бүлэглэл өмнө нь Туркийн газар нутагт хэд хэдэн удаа террорист халдлага үйлджээ.

 

Тус бүлэглэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Анкара хотноо халдлага үйлдэж, 28 хүнийг хөнөөсөн бол өнгөрөгч гуравдугаар сард мөн Анкара хотноо террорист халдлага үйлдэж, 38 хүнийг хөнөөжээ. Мөн зургаадугаар сард Истанбул хотноо халдлага үйлдэж, долоон цагдаагийн албан хаагчийн аминд хөнөөсөн бол уг халдлагаар 20 өдрийн дараа дахин халдлага үйлдэж, 35 хүн амиа алджээ. Өнгөрөгч аравдугаар сард хойд хэсэгт халдлага үйлдэж, арван цэргийг хөнөөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин