А.Баярцэцэгийн хүмүүнлэгийн үйлс хагас шигшээд шалгарав
2016-12-12

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шатууд амжилттай зохион байгуулагдаж байна. Титмийн төлөө дэлхий 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй билээ. Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байна

 

А.Баярцэцэг  “Зорилго бүхий гоо сайхан” шалгаруулалтад 24-т буюу хагас шигшээд шалгарлаа.  Тэрбээр асрамжийн газрын хүүхдүүдэд туслах зорилгоор “Агаа эгээ” төслийг хэрэгжжүлж буй аж. Улмаар төслийн хүрээнд таван  жилийн хугацаанд 70 өнчин хүүхдийг үлгэрлэн дууриах ах эгчтэй болгож өгсөн байна.

 

Энэхүү хүмүүнлэгийн ажлын шилдэг 24-т Австрали, Бельги, Унгар, БНХАУ, Колумб, Индонез зэрэг 24 орны мисс үлджээ. Энэхүү шалгаруулалтын шилдэг 10 удахгүй тодрох юм.

 

Нийт 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 18-нд болж, энэ оны титмийн эзэн тодорно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин