АН-ын даргын суудлын урьдчилгаа нь 250 сая төгрөг үү
2016-12-13

АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэх үгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болох хүн маш том шалгууртайг зарлалаа. Тэрбээр "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэсэн байна. Багадаа л 250 сая төгрөгийн хандивыг намдаа өгч байж АН-ын даргад нэр дэвших боломжтой гэсэн үг. Тэгвэл АН-д 250 сая төгрөг тушаах бэнчинтэн хичнээн бол? Бүх гишүүдэд нээлттэй гэх намын даргын сунгаа юу болж хувирав гэхчлэнгээр олон асуулт урган гарна.

АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын нэр яригдаж буй. 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ардчилсан нам төр барих нэрээр 4 жил улсаас идсэн мөнгөө шингээх нэг арга нь намдаа 250 сая төгрөг тушаах асуудал юм байна л даа.Түүнээс биш захын хүн л 250 сая төргөт төлөөд сонгуульд өрсөлдөнө гэж юу байхав

1990 онд МоАХ гэдэг байгууллага монголчуудыг намгүй, эрх чөлөөтэй амьдрах боломж олгож өгсөн юм.Та нар эрх чөлөөгөө намын дөнгөнд хийж мөглөнд амь зуух ямар хэрэг байна .Намаас татгалзаж эрх чөлөөт иргэн шиг амьдарцгаа.
2016-12-13
МАНАН тарах хэрэгтэй:
АН тарах хэрэгтэйв Угаасаа хогийн дээрэмчид цугалсан гэмт бүлэглэл
2016-12-13
Зочин:
Энэ 3с эрдэнэбат нь илүү дээ арай. Наад 3 али нь ч тохирохгүй
2016-12-13
Irgen:
АН-ын авилгачид намын жирийн гишүүдийнхээ хүсэо эрмэлзлийг ойлгохооргүй болтлоо тасарч, шинэчлэлийг арагш нь улдан чангааж АН-ын мянга мянган гишшүдийг нүүрээ хийх газаргүй болгож бн.
2016-12-13