Нийслэлд 9 хэм хүйтэн байна
2016-12-15

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч  суларна.

 

           2016 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ,бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун  хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

 

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин