”250 сая” тусгай ажиллагаа
2016-12-16

Монголын тэрбумтнуудын зохион байгуулж, намынхаа их хурлаар батлуулж авсан “Шинэчлэл” гэсэн логотой  "даргын сунгаа” төслийн нэгдүгээр шат эхлээд л хэл ам дагуулав.

 

 

Ер нь бол таван нөхөр үзэлцэж давхар тохироо хийж чадсан нэг нь л сонгогдох ёстой зурагдсан асуудал дээр баахан төлөөлөгч ирж зардлаараа шатсан бололтой.  Үхэн үхтлээ Их хурлын гишүүн, нэг бол дарга байхаар зурагдсан хэдэн нөхөд эхлээд далд санаагаа тээсэн тун болхидуу босго тогтоосон дүрэм бариад ороод ирсэн байдаг. 10-аас доошгүй жил дарга хийсэн, гишүүн байсан зэрэг намын даргын энэ босгыг гишүүд арай ч дээ гээд хасуулж дөнгөсөн. Ингээд 180 мянган гишүүн бүгд нэр дэвших эрхтэй боллоо гэсээр шаагилдан тарцгаасан. Нөгөө хашрууд нь араас нь 250 сая төгрөгийн 180 мянган ширхэг нэхэмжлэлээ бүгдэд илгээсэн бололтой. Монголд анх удаа тэрбумтан дарга нарын ил тод сонгууль ийнхүү АН-ын  их хурлаар батламжлагдан зарлагдлаа. Товчдоо АН-ын акулуудын намаржин найруулсан хорний үнэр сэнхийж 250 сая тусгай ажиллагаа эхлээд байгаа юм байна.

 

Хувьдаа их баяртай байна. Юу ч үгүй, надад компани байхгүй, хэдэн мал, загасны уурга байгаа гэх зэргээр толгойгоо илж зогсдог улстөрчдөөс АН-ын тэрбумтнууд анх удаагаа бэл бэнчингээ зөвшөөрч байна. Тэд бэлэн 250 сая бариад мандатаа авч буй бололтой. Энэ жишгээр мөнгөтэй, хөрөнгөтэй гэдгээ нууж, соц нийгэмд байгаа мэт баг зүүж, олны өмнө ядуугийн гивлүүр зүүж явах хэрэггүй юм.

 

Ер нь бол хөрөнгө орлогын мэдүүлгээрээ ч манай улс төрийн хүрээнийхэн, төрийн түшээд Монголдоо байтугай гадаад ч гоочлуулаад байхгүй хөрөнгө бэлтэйг нь багцаалдаж болохоор харагддаг.

 

Жил бүр 10 сая төгрөг тойрогтоо хуваарилуулаад хүрэхгүй байна гэж нойргүй хонодог утгатай ярилцлага өгдөг түшээд байж л байдаг. Гэхдээ 500 саяыг дэрлээд шахуу унтдаг баян гэдгийг нь ард түмэн мэдэж л байгаа. Үүнийг нь зөвшөөрөх шүтэх хандлагатай ч болж. Мөнгөгүй хүн улс төрд орох тухай бодох хэрэггүй. Бүр багын дарга болоход ч шаг хийсэн мөнгөтэй байх шаардлага бий болоод байгааг бүгд харж байна.

 

Нөгөө талын асуудал бол АН нам ялагдсан. Санхүүжүүлэгч хандивлагч нар нь үргээд эхэлсэн байгаа. Манай улс төрийн намуудын санжүүжилт ялалт ялагдал хоёрын дунд нэг нимгэрч, хэт зузаарч явдаг далд сүлжээтэй, тендерийн шахаан дээр оршиж байдгийн гор АН-ын энэ сунгаан дээр харагдаж байна. Дөрвөн жил мөнгөн дээр “таанц” эргэж байхдаа гишүүдийнхээ төлөө жоохон мөнгө ч хаяагүй АН-ынхан одоо 180 мянган гишүүнээ цахимжуулж, алган дээрээ харахын тулд тэрбум хол давсан мөнгө хаяахаар нэр дэвшигчдээ сандрааж байна. Цаагуураа бас энэ бүх том тоотой төслийн ард өрсөлдөгч нараа цөөрүүлж өөх махтай нь дагнан өрсөлдөхөөр тооцсон байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

АН-ын даргын сунгааны 250 саяын “ такс” дуу алдах сэдэв биш. Үүнд мөнгөө өгөөд үзнэ гэж байгаа хэдийг ч халаглаад байх юм алга. Болилоо гээд гарч байгааг нь ядуу юм байна гэж өрөвдөөд байх ч зүйл байхгүй. Харин улс даяараа хайгаад үгүйлээд байгаа нийгмийн үнэт зүйл, ардчиллын мөн чанар энэ мөнгөний жишгээр бүдгэрэх үү гэдэг нь асуудал. Ер нь үзэл бодол, хөтөлбөр биш хөрөнгө мөнгө өрсөлддөг байдал улс төрийн инстүүцдээ хавтгайрвал нийгэм жинхэнэ утгаараа үнэ орж эхэлдэг.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ichih nuur baihgui bolchihson hulgaich narin uraldaan ene bol hezeech nertei uls torchdiin uraldaan bish luivarchdiin uraldaan . AN bish AVILGACHDIIN NAMIIN dargiin uraldaan gej helbel bolj baina . Bur ichih nuur alga yanaa . Ed nart bur tsagaandeaa garlaa. Zailaach MONGOLOOS ur huuhed nhamaatan sadnaa avaad zail ta nar.
2016-12-19
яана да одоо:
АН гбол Монголоос нэгмөсөн арилах ёстрй хулгайч худалч нарын бүлэглэл болж Одоо ёстой юунааас ч сийхгүй бүр МОНГОЛ устаж байсан ч хамаагүй болж Үтэр түргэн бүгдийг нь устгахгүй бол болохоо байсан харагдаж байна.
2016-12-17
zochin:
ZUGEER SONIRHOJ UZEJ BN UUL N BID NARAAS MONGO GARAHGUI BOLOHOOR GAIGUI YUM BOLOW UU GD UZEJ BN YU CH GSN ENE LINKEER OROOD BURTGUULEED UZ httpCash4Visits.comref.php?refId=343209 энэ линкэр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна
2016-12-17
Kkk:
Ardiin namd irged oiriin 20jil sanalaa ugnu ter bol todorhoi tiim bolhoor ingej tsag Mungu ureh shaardaga eruusee bhgui
2016-12-17
Хөөрхийс түүхийн хог дээр гандаж хэвтэх нь тодорх:
АН-аас юу ч хүлээгээд хэрэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой боллоо. Даргын нэртэй бэнчинтэнгүүдийн сунгаа 250 саяыг бол хаяад л өрсөлдөнө гэдэг мэссэжийг ард түмэнд өглөө. Ер нь бол мөнгө гэдэг асуудал биш болсноос харахад урдах 4 жилд үйлсгүй баяжжээ дээ тэд хөөрхий. Та нарын эрин үеийг нэгмөсөн дуусгаж Монголчууд бид эх орноо, эрх чөлөөгөө олноо гайгүй харж л байгаарай.
2016-12-17
zochin:
энэ намд санаа зовох ямар хэрэг байна, хүн муутай дарга сонгогдоод гишүүдээ гомдоох нь улс оронд хэрэгтэй байна.
2016-12-17
муу хүн намын дага болбол бүр л сайн, энэ нам ула:
zochin
2016-12-17
gudamnii huuli bus biznes:
ZA BARAG ULS ORON BURT GUDAMNII BARAAN AMIDRAL BDAG DAA ARDCHILSAN NAM TURD BOL DENDUU JULDAH YUM BN TEHEER GUDAMNII HAR BIZNESIIG L AV DAA GEHDE TSAGDAAGIIN HATUU HYNALT DOR
2016-12-16
zochin:
zi gej golog nadaas busad ni debshine gd l hutsaad bsan ed nariin unen torh erdoo ene naad hulgaich luibarchdiin geshigsen ni unen busad bugd hudlaa
2016-12-16
Зочин:
ардчилсан нам ч гэх шиг ,одоо намынхаа нэрийг солио
2016-12-16
энэ нам:
хурлы нь хардаа бүүр нэг коммунист төрхөндөө орцон
2016-12-16
Зочин:
Хулгайч луйварчин нар бүр улайрчахжээ Шинэчлэл нь тэгээд энэ үү Хуцваа мөн бас л нөгөө мөнгөөр эрх мэдэл худалдаг нь хэвээрээ Чааваас бүр шунал нь нүдийг нь хааж тархины тураал болжээ
2016-12-16
Зочин:
Тер барих ажил менгений ажил гэдгээ хулээн зевшеереед энэ их менгений уралдаан болгож Байна менгений телее монголоо ч баялагаа зарчихдаг хумууст энэ менге юу ч биш байх яаж сэтгэл гэдгээ авч улдэнэ дээ
2016-12-16
Zochin:
Ih idsen humuus l devshih yum bna uursduu hudulmur hiij mungu olson bishdee idsen yum chindee
2016-12-16
Зочин:
Албан тушаалд очихын тулд мөнгө өгдөгийн жишгээ алдсангүй, энэ луйварчин дээрэмчид. 250 сая төг бол энэ луйварчин нарт юу ч биш.
2016-12-16