Дутерте: Америк баяртай
2016-12-19

 

АНУ-ын Засгийн газар, Филиппин улсад санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзсан талаар Ройтерс мэдээллээ.

 

Уг мэдэгдлийн дараа Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте “Хэрвээ Вашингтон бидэнд туслахгүй бол “Филиппинд АНУ-ын цэргийн баазуудыг байрлуулах” гэрээ дуусгавар болно. Энэхүү гэрээг дахин сунгахгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

 

Тэрбээр “Америкчуудын мөнгөгүйгээр бид цаашид амьдарсаар байх болно. Тийм учраас Америк, Филиппинийг орхин гарахдаа бэлдэх хэрэгтэй хэмээн сануулмаар байна. Америк баяртай. Ганцхан та нар гол тоглогч биш” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгч Филиппинийн гол холбоотон орноор АНУ буй ОХУ-ыг сонгож буйгаа хэвлэлийнхэнтэй уулзаж байхдаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Би Оростой илүү ихээр нөхөрлөмөөр байна” гэж хэлжээ.

 

Түүний явуулж буй хар тамхичдын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрс буруутгасан билээ. Энэхүү үйл явдлаас болж хоёр улсын харилцаа хөндийрч, муудах болсон юм.               

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
MM:
Монголд яг ийм л хатуу самар хэрэгтэй байгаа юмдаа. Миний үр хүүхэд зөв нийгэмд амьдраасай гэж хүсэж байна.
2016-12-19
зочин:
Дутерте хатуу самар юм даа
2016-12-19
Зочин:
ene delgertsetseg bol arai l xetsuu bichdeg nuxur bnaa, galzuu xunii udriin temdeglel
2016-12-19
Зочин:
Haa saigui neg iimerhuu yu ch chadahgui hooson amlasan popuud bh yumaa...uls orind unen gai bolson...
2016-12-19
zochin:
Duterteeg holsolj yoronhiilogch bolgii
2016-12-19