АН-ын шинэчлэл бол Монголын шинэчлэл
2016-12-19

Гэрэл зургуудыг MPA.MN

 

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Тус намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан юм. Тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх болон эв нэгдлийг бэлгэдсэн таван сумыг гардуулан өгөв.

 

 

Ёслолын арга хэмжээний үеэр нэр дэвшигчид үг хэлэв.

 

 

Нэр дэвшигч С.Эрдэнэ: Бид өнөөдөр АН-ын шинэчлэлийн аянд гарч байна. Энэ сонгууль, сунгааг бидний дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай. Энэ бол бидний шинэчлэлийн төлөө оруулж буй хувь нэмэр, хамтын зүтгэл юм. Тиймээс ард иргэд, намын гишүүд, сонгуулийн байгууллага энэ өрсөлдөөнд тэгш, шударга хандаасай гэж хүсч байна. Журмын нөхдөдөө, 21 аймаг, 9 дүүрэг, 338 сум, 152 хорооны үүр, дарга, гишүүдэд амжилт хүсье. Энэ өрсөлдөөнд энэ ч ялсан би АН-ынхаа шинэчлэлийн төлөө, ирээдүйн амжилт, ялалт, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх болно.


 

 

Нэр дэвшигч Д.Эрдэнэбат: Намын даргын сунгаанд оролцох эсэхдээ би хувь хүнийхээ төлөө эргэлзсэн. Эрдэнэбатаа, чи намын даргын сунгаанд оролцох чинь энэ намын нэр хүндийн асуудал гэсэн шаардлагыг манай гишүүд, дэмжигчид тавьсан учраас би оролцож байна. Ардчиллын үнэлэмжийг дээшлүүлэх, ардчилсан төрийн баталгааг хангах, АН-ын шинэчлэлийг цоо шинэ суурин дээр авч явах шаардлага тулгарч байгаа учраас би энэ сунгаанд оролцож байна.


 

 

Нэр дэвшигч Л.Гантөмөр: АН-ын даргын сонгуулийн ажлыг зохион байгуулахад асар их зардал гарч байгаа. Энэ зардлыг хуваалцсан журмын олон нөхөддөө, найзууддаа талархал илэрхийлж байна. УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаасан. Яавал АН-ыг олны итгэл хүлээсэн нам болгох вэ гэдгийг хүн бүр бодсон. АН гишүүдийнхээ нам болоосой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хүний нөөцийн зөв бодлоготой нам болоосой гэсэндээ би энэ сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа.


 

 

Нэр дэвшигч Ж.Батзандан: АН-ын шинэчлэл эхэлж байна. АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэж олон хүн асууж байна. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас  АН шинэчлэгдэх ёстой. Монгол төр шинэчлэгдэх ёстой учраас АН-д шинэчлэл шаардлага байна. АН хаалттай байх уу, нээлттэй болох уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ. Өнөөдрийг хүртэл 8 жил АН хаалттай байсан. Бүх дотоод сунгаагаа бид 8 жил зогсоосон. Одоо үүнийг эцэс болгоё.  АН бүх цонх, үүд хаалгаа ард түмний өмнө нээх ёстой. Нээлттэй нам болгох бодлогыг Батзандан барьж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. АН эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны төлөө нам байх ёстой. Энэ сунгаанд хэн ч ялсан миний бие хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж, хамтдаа явах болно гэдгээ хэлье.


 

 

Нэр дэвшигч Н.Алтанхуяг: Монгол орон, АН-ыг шинэчлэх шинэчлэлд нэр дэвшиж байгаа гарын таван хуруудаа баяр хүргэе. Би АН-ын даргад нэр дэвших шийдвэрийг их тулгуу гаргалаа. Хойшлуулж боломгүй энэ цаг хугацаанд намын даргад нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийн санал хүсэлтээр гаргалаа. Одоо намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс асуудлаас зугтааж, араар орох бус ахмад, дунд үе, залуус гар гараасаа барилцаад, намынхаа төлөө улмаар Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэх цаг  болсныг олон хүн надад хэлсэн. Тиймээс би олон хүний саналыг хүлээн авч дутуу үлдээсэн зүйлээ дуусгая, ардчиллаа хамгаалъя, Монголдоо иргэн бүр сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэрээ дэвшүүллээ. АН-ын даргын сунгаа зөвхөн манай намын дотоод асуудал биш. Энэ бол нийт монголчуудын асуудал. АН-ын шинэчлэл бол Монголын шинэчлэл. Тиймээс бид энд гар бие оролцохыг хүссэн юм.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
нам бус:
АН гишүүд дэмжигчидээ тархинд чинь шигдсэн хувалзуудаас салахгүй бол эх орон бохир намагт живж байна. МАН дайсан муу хүмүүс гэх байх дээгүүрээ энэ 2 сайн найзууд
2018-03-21
Оюука:
Бүгд янхөөн. Цаг нь болохоор сайхан завхайрлыг нь дэлгэнээ хаха
2016-12-21
Оюука:
Бүгд янхөөн. Цаг нь болохоор сайхан завхайрлыг нь дэлнээ хаха
2016-12-21
Оюука:
Хөгшин батаруудаа одоо зайлцгөө
2016-12-21
gan tumur magadgui shuu:
CHADVAR MUUTAI MUU SANAATAI DA OBOGTIIN UGSHILTAI L HUN TSAG TSEVUUN BOLJ BN GANTUMUR GARCH MAGADGUI URDAAS HER HUCHTEI SALHILJ BUIG HARNA DA HEFUULEE
2016-12-19
Зочин:
Ацны монголын шинчлэл байдаг юм. Чамд л шинэ юм байгаа биз. Үхсэн бааснууд юу л гийгүүлэв гэж
2016-12-19
s.erdene:
BI S.ERDENIIG IH BANDIIN BANDIIN YUM YARIDAG BANDIRHUU ZANTAI YUM BN GJ BODOJ BLAA TEGSEN JINHENE BANDIIN SHOONUD CHINI NUGUU 4 NI YUM BN .TUI MAI SHUU TA TAV
2016-12-19
Зочин:
За хоосон баахан хөөрцөрлөөд яахав, энэ Гантөмөр гэх залуу ялна гэж төөрөгт буусан, яагаад ч гараад ирнэ, тэр бүү хэл ерөнхий сайдын суудалд суучихсан харагдана лээ, энэ үнэн цаг хугацаа намайг тодруулна
2016-12-19
Зочин:
buh humuush gishuuneesee tatgalxaach tatvaraa bitgii og naaduul chini estoi budaa bolno
2016-12-19
Зочин:
ardchilsan namin zaluu gishuud yamar hultsengui yum be boslogo gargaad naad neg navsaisan 5 uhnaa gudamjind hoogood gargaach
2016-12-19
Зочин:
ta tav hezeech shinchlegdehgui harin luivardana 250sayaa erguulj avah arga bodno
2016-12-19
AN GISHUUN:
Altanhuyag darga sharof!!!!!! Batzandan zailchihdaa!!!!!!!!! Gantumur buu yar yarval daldarna shuu!!!!!!!!!! Songolt sungaa 2 Erdene dargiin hoorond gedeg n shudarga l daa!!!!!!! Namiin nuhudduu urialhad namiinhaa unasan ner tur bidnii hugarsan uramiig sergeeh Mongol tumnii itgeliig dahin avahiin tuluu sondoltoo hiie ebe songolt ERDENEBAT
2016-12-19
Зочин:
bat zandan bol boon shouchinshdee . Huuramch hun shuudee , zalitai nohor . Hudlaa hooloigoo shahaj yaridag huuramch nohor .
2016-12-19
Зочин:
bolildoo ta tav icheech ta narig harahaas oi gutaj baina
2016-12-19
Зочин:
250 saytanguudin uraldaan yamar ih mongoor namin dargin suudaliin toloo orsoltsoj baina .Icheech uls ornii ediin zasgiig muurch untal ni idsen mongooroo uraldaj baina uu. Icheech Uneheer mundag uls torchid yum bol naad mongoo eh orondoo handivlaach. 90 ond ta nar zasgiin erhin toloo yavj baihad negch mongogui baisan ta nart ard tumen itgeed zasgiin erhiig hoer udaa ogson harin ta nar o9doo mongoor uraldaj baina .Icheech Ehnbold, Altahuyg guai
2016-12-19
Зочин:
Хуучин хөгшчүүлээ буцаан тавиад шинэчлэл үү.
2016-12-19
zochin:
Zvgeere demjine Batzandan bish shvv
2016-12-19
Зочин:
Нэмэгдэхууний байрын оорчлоод нийлбэрийн чанар оорчлогдохгуй.Нэг хулгайчийг ногоо хулгайчаас солиод АН ч, монгол ч сайжрахгуй
2016-12-19
hutsaad baigaarai:
TUR SAMARSAN BUUSNUUD TUUHIIN HOG DEER GUTAMSHIG BOLOH HOGNUUD . HUTSLAA BLGUI. HARIN ENE BATZANDAN L HENII YUN HUN YAJ IIM AMARHAN GARAAD IREV .ERUNHIILUGCHIIG HULGAICH AH NAR ENE TER GD BSAN EBIGIIN HUN BOLOOD GARCH IREH GJ NOHOITSIIN BOLUU MAN IINHAN ARD NI BNA UU HUJAAGUUD BNA UU
2016-12-19
Зочин:
Hugshin ymnuud bolio
2016-12-19
zochin:
5 ergvv tagz tenegtej bnaa
2016-12-19
зочин:
Их хурлаа хийж чадаагүй нам чинь яаж шинэчлэгдэх юм бэ.Их хурал гэдэг чинь дүрэм програмаа баталж даргаа сонгодог биздээ. Энэ ЗИ гэж ажлаа ч өгдөггүй хойшлуулаад л энэ нэмыг будаа болгож дууслаадаа
2016-12-19
хахаха:
Гуцдаг гарууд шүү
2016-12-19
hurlee:
httpCash4Visits.comref.php?refId=343294энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2016-12-19
Зочин:
Уг нь монголын шинэчлэлдээ гэхдээ ингэж ухнууд шинчлэх гэж байгаа бол барахгүйэ. Өнгө мөнгөөр шинэчлээд байхгүй боловуу. Бид баяжсан баян хүн шинэчлэх ёстой гэсэн толгойтой хүмүүс шинэчилж чадахуу
2016-12-19