Мик Жаггер хүүгээ танилцуулав
2016-12-19

 

Алдарт “Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик Жаггер энэ сарын 8-нд 73 насандаа дахин аав болсон билээ. Тэрбээр өмнөх гэрлэлтүүдээсээ найман хүүхэдтэй юм.

 

Жаггер 2014 оноос өөрөөсөө 44 насаар дүү балетчин Мелани Хэмрик гэх бүсгүй болзох болсон билээ.  Хос өнгөрсөн долоодугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж буйгаа мэдэгдсэн юм.

 

Дуучин эр хүүдээ Девараух Жаггер гэх нэрийг хайрлажээ. Тэгвэл Мелани өчигдөр инстаграм хуудастаа хүүгийнхээ зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ганцхан цагийн дотор уг зурган дээр 50 мянган хүн лайк дарж, сэтгэгдэл бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hmmmmm:
Unen gej Irgej baigaa boluuuuuu????? Tsusnii shinjilgeend orooroi oboo mn. Zaluu huuhen chamaig Saihan HOSHGORUULJ eeee!!!!!!.
2016-12-19