Ослын газрыг орхисон 420 хэрэг бүртгэгджээ
2016-12-20

Энэ оны эхний 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйл “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах” гэмт хэрэг 420 бүртгэгдсэн байна.

 

Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэдэг утгаараа “хөнгөн” хэрэгт тооцогддог. Гэтэл зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарснаас осол, хэргийн газрыг орхин явах явдал нилээдгүй бүртгэгддэг. Ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

 

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.

 

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин