АСЕМ-д ажилласан жолооч нарын цалинг хэн ”идсэн” бэ
2016-12-21

Энэ оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болсон. Тус уулзалтыг 21 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан гэдгийг тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн мэдээлж байв.

 

 

Тэгвэл энэхүү уулзалтын зочдод үйлчилсэн жолооч нар өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч чадахгүй байгаагаа хэвлэлийн хурал хийж, мэдээлэв. Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийж, АСЕМ-ийн зочдод үйлчилсэн 50 жолооч төлбөр мөнгөө аваагүй байгаа аж. Тэдний төлөөлөл жолооч Б.Очирхүү "Гэрээний дагуу нэг жолооч 53 хоногийн ажлын хөлс болох 1.5 төгрөг авах ёстой. Бидэнд 500 мянган төгрөг өгсөн. Гэтэл өнөөдөр 35 хоног ажилласан, нийт 1 050 000 төгрөг болно. Тэрнээс шимтгэл, суутгал аваад 875 000 төгрөг, үүнээс та нар 500 мянгыг нь авчихсан гээд одоо 375 000 төгрөгийн асуудал яригдаж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АСЕМ-ийн үеэр бид цаг наргүй ажилласан. Бас үлдэгдэл сая төгрөгийг хэн өгөх нь тодорхойгүй болчихоод байна. Авто тээврийн үндэсний төв дээр очихоор мэдэх хүн байдаггүй. Ажил хариуцаж байсан бүх хүмүүс нь гарцан байна" хэмээн ярив. 

 

АСЕМ-д ажилласан жолооч нарыг Авто тээврийн үндэсний төвөөс Жуух бичгээр шагнасан аж. Харин жолооч нар Жуух бичиг бус ажлын хөлсөө авмаар байгаагаа хэлж байна. Учир нь Жуух бичгээр талхны мөнгө, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй учраас он гарахаас энэ асуудлыг шийдэхэд анхаарч өгөхийг  Ерөнхийлөгчөөс хүсэв. Мөн тэд АСЕМ-ийн зохион байгуулалтын хөрөнгө төсөвлөгдсөн байсан. Бидний ажлын хөлсийг хэн нэгэн "идсэн" байж болзошгүй хэмээн хардаж буйгаа ч нуусангүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Жолооч:
Хот хоорондын 16 жолооч нь огт цалин аваагүй. Төр засаг нь ард түмэнээ ингэж ялгаж байна шүү дээ.блуумбергээр асемаар зочид буудлуудын орлого өссөн гэж ярьж бсан. Элбэгдорж ерөнхийлөгч үүнийг анхааралдаа авч хэдэн жолооч нарын цалинг нь өгүүлэх талаар арга хэмжээ авмаар бна
2016-12-21
tugu:
uuniig hariutsaj bsn ganhuyg gedeg n elchin boloodyvsan odoo buh yum ungursun tsohison mungun deer n odon nemj uguud yvuulaa shuudee
2016-12-21
irgen:
ACEM gej baahan barilga barchihaad daraa ni oorsdoo ulsiin hulgailsan mongooroo ooriin bolgood avsan uls toriinhniig shalga !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-12-21
irgen:
Elbegdorjid hariuzlaga hyleelge !!! Baahan gadniihand ulsiin hamag horongo zarchihaad , hynii hodolmor yahaaraa shulj baidag um be ???? Arai dendej baigaa um bishyy !!!!
2016-12-21
оч:
Ерөнхйилөгчөөсөө эхлээд бүгд хулгайч болжээ.
2016-12-21
ЗОЧИН:
АСЕМ-ИЙН ШИЛЭН ДАНС ЮУ БОЛСОН БЭ? ЭЛБЭГЭЭ, ПҮРЭВСҮРЭН ХОЁР 23.0 БУМ ТӨГРГӨӨР ГАРАА УГААСАН, НОВШНУУД...
2016-12-21
зочин:
АСЕМийн санхуу монгний зарцуулалтыг сайн шалгах хэрэгтэй гадаад орнуудаас ирсэн тусламжийг хаана юунд зориулсан дан манай засаг тор ард иргэдийн татварын монгоор зохион байгуулаагуй гишуун орнуудын тусламж дэмжлэг их байсан ГХяны сайд еронхийлогчийн рекламд злриулсае юм болоод энгийн ажилчид тэр бэлтгэл ажилд ажилласан залуучууд бугд хохирсон
2016-12-21