“Үнэн ба зөв нам”-ыг бүртгэхээс татгалзлаа
2016-12-21

Улсын дээд шүүх улс төрийн шинэ намыг бүртгэхээс татгалзлаа. “Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Отгонбаатар нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

 

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

 

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин