Төрийн албанд орж баяжихыг мөрөөдөгчид олширчээ
2016-12-23


“Төрийн албанд орчихвол  ч амьдрал аандаа сэргэнэ. Танд таньдаг хүн байна уу. Дүү нь гомдоохгүй шүү. Тендер дээр ажиллаад л арван хувийг нь халаасалчихдаг юм гэнэ лээ.   Тиймээс аль болох  аймаг нийслэл, сум дүүргийн газрын алба, үйлдвэрлэл үйлчилгээний  хэлтэс, татварын албанд ажилд ормоор байна. Төрийн албаны шалгалтыг аргалах хүн олж өгөөч. Мөнгийг нь өгнө өө” гэх залуучуудтай алхам тутамд тааралдах боллоо.  Юуны учир залуучууд төрийн албан хаагч болохын төлөө ийн улайрна вэ. Учир бий болоод л тэр. Үнэндээ ч   төрийн албанд толгойгоо шургуулж чадсан  хэн  хүний  амьдрал нүдэн дээр илт  сэргээд ирдгийг бид мэднэ.  


 
Хэдхэн сарын өмнө л эрхэлсэн тодорхой ажилгүй  хэмээгээд гудамж метрлэж явсан нөхөр төрийн албан хаагч болсон даруйд  костюм, пиджак, цагаан цамц, зангиа,  гялгар шаахайгаар гангарч,  үнэтэй пальто,  арьсан цүнхний эрэлд хатсан дуулддаг.  Энэ  юу ч биш. Таньдаг нөхрөө танихаа больж,  дуу хоолойныхоо өнгийг өөрчлөн дарга буурьтай харагдах гэж тэрүүхэндээ жүжиг тавих нь инээдэмтэй. Яам, тамгын газарт газар хэлтсийн даргын сэнтийг  худалдаж авсан  нэгэнд   барьж буй гар утас болоод дугаар нь гологдон  “ I phone 7”, 9911-тэй дугаарыг  зээлээр ч болов худалдан авах шаардлага тулгардаг юм гэнэ лээ.


 
Бийлэгжүү нэг нь  булан тойроод л хүссэнээ худалдаж авах тул 15 саяар алтан дугаар худалдаж авах тухай асуудал бол юу ч биш нь мэдээж. Харин халаас хоосон нөхдөд асуудал хүнд тусч таарна. Тиймээс орон сууцаа барьцаалаад ч болов томчуудын эгнээд нэгддэг юм гэнэ лээ.  Хүүхнүүдийн тухайд брэнд цүнх, булган шуб, үнэтэй гутал, долоо хоногийн долоон ээлжийн  хувцас   гээд  бусдын нүднээ тод тусах эдийн жагсаалт хөвөрч өгнө. 


 
Иймэрхүү байдлаар гаднах өнгө төрхөө өөрчилж чадсан нөхөр өөрийгөө одоо л жинхнээсээ төрийн албан хаагч боллоо хэмээн үздэг юм гэсэн. Толгой давсан өндөр тооны ард гарсан нөхөрт өрөө дарах том асуудал тулгарах нь дамжиггүй. Гэхдээ албан тушаалтай, гарын үсэг зурдаг эрхтэй байхад алзах юмгүй.  Үүний төлөө ажиллаж чадаагүй бол хохь. Боломж бүрийг алдахгүй байх аргад дөрвөн сарын дотор л суралцчих учраас санаа зовох юмгүй.

 

...“Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан ааштай ч болоосой” гэдэг шиг л хоёрхон сарын дотор өөрчлөгдөж, юун мэнд ус мэдэх нь байтугай өдгөө танихаа больчихсон.  Ганц надтай ч тэгж харьцаад байгаа юм биш. Улсын төсөв ярьж байх үеэр яамныхаа сайдаас давж УИХ-д асуудал оруулан  холион бантан гээчийг хутгаж орхисон гээд төсөөл дөө... 

 

Өөр нэг дүрэм нь  хашиж буй албан тушаалын онцлогоос хамаарч,  эрх ямбыг  эдлэх  явдал.  Гадны томилолт бүрийг эдлэх, ингэхдээ эхнэрээ дагуулбал  сүүхээтэй эрийн шинж.  Эрээн-Улаан-Үүд байсан ч хамаагүй.  Миний нэг танил буй. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр гожийсон амьтан л яамны үүдээр эргэлдэж, сайдын өрөөний хаалгыг  хэдэн долоо хоногоор манасны эцэст агентлагийн даргаар томилогдсон юм. Ажил хүлээж авсан даруйд цахилгаан шатанд тааралдахдаа “Ахын дүүгийн ажил нь сайн уу. Сайд өрөөндөө байна уу” гэхчилэн ихэд  дотночилно.   Ахын амьдрал  сараар бус өдрөөс өдөрт сэргэж байгаа нь ч хэн хүнд анзаарагдах болов. Өглөө бүр  өөр өөр өнгийн шинэ костюмаар гангарч, өнгө дагасан  зангиаг ээлжлэн зүүж, цүнхнээс  салахаа болих нь тэр.  


 
Яамныхан ч жиг жуг хийгээд эхэллээ. “Хүүгээ фитнесийн   тусгай сургалтад үнэ төлбөргүй явуулаад зогсохгүй, багш нь ганцаарчлан ажиллаад зогсохгүй  хүүгийн үйл хөдлөл бүхнийг гэрэл зурагчин нь хальснаа буулгадаг болсон гэнэ.  Өөрөө ч агентлагийнхаа эмч домч нараар илүүлж таалуулан бумба тавиулж байснаа “Оргил” рашаан сувиллаас ажлаа хийх болсон” гэх мэтчилэнгийн явган яриа хаа сайгүй тэнүүлчлэх болж. 


 
Ахын ааш  ч “Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан ааштай ч болоосой” гэдэг шиг л хоёрхон сарын дотор өөрчлөгдөж, юун мэнд ус мэдэх нь байтугай өдгөө танихаа больчихсон.  Ганц надтай ч тэгж харьцаад байгаа юм биш. Улсын төсөв ярьж байх үеэр яамныхаа сайдаас давж УИХ-д асуудал оруулан  холион бантан гээчийг хутгаж орхисон гээд төсөөл дөө.  Дээрх жишээ бол ганцхан хүний явдал.  Өөр яам, тамгын газраар  газар хэлтсийн даргаар томилогдсон нөхдүүд ажлаа мэдэхгүй мэргэжилтнүүдийнхээ аманд ойчих, эс бөгөөс мэргэшсэн боловсон хүчнүүдийг хэдэн арваар нь халж, оронд нь  төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хөвгүүдийг томилох асуудал цагаандаа гарах болсон аж.  
 


Албан тушаал бүрийн цаана арын хаалга,авилга явагдаж байгааг та бид  өдөр бүр харж буй хойно энэ тухай дурдах нь илүүц. Гагцхүү төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй, хариуцлагатай байх ёстойг хаа хаана аа бодож явах ёстой болов уу. ийм байж чадаагүй байж, ахуйгаа өөд татах нь тэнэг хэрэг бус уу. Буруу идсэн хоол улаан хоолой дээр тээглэдгийг төрийн албан хаагчид мэддэг болов уу, ер нь. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Бодоод уз:
Америкт эсвэл германд 9911 тэй шиг дугаар 10 хэдэн саяар авах зарах эргуу толгой байдаг билуу ганцхан араб монгол 2 и л ийм нэг солиотой атлаа эмгэнэлтэй зуйлтэй ноцолдож байх юм угуй мон овчин оо
2019-08-27
Хөх өвгөн:
Өнөөдөр Төр нь ингэж дампуурсан улс Азид битгий хэл африкт ч байхгүй болсон Шал инээдтэй амьтад цүнх барьчихсан аминдаа их чухал хүн болох гээд ядчихсан явахтай таарах инээд уур 2 зэрэг хүргэнэ бас болоогүй ээ эх хэлээ мэдэхгүй байж англиар ярих гэж ёстой алаад өгнө ганц хэлдэг үг нь том жижиггүй ВААВ өөр бас нэг ОК тэгээд л гарч өгнө дө харамсалтай нь 4 жилийн дараа өвгөнтөд заримтай нь зөхж болно шүү ха ха ха Монголоо гэж сонин бас тэнэгүүдийн уурхай болж дэ
2016-12-24
Шинэтгэл хийх хэрэгтэй:
Би бол 90 оны хувьсгалд тэр үедл эргэлзэж байсан, ядаж л Польш мэт шиг аажим зах зээлрүү орох байсан юм даа Дээр иймэрхүү санаа бичсэн хүнд талархаж байна, эрүүлээр бодитой сэтгэж байна
2016-12-23
Зочинshono:
mongold niigem baihgu tor gegshiin alban haagshid bol namiin nodod mon
2016-12-23
shono:
mongold niigem baihgui tor gegshiin alban haagshid bugd namin nohod wvv dee
2016-12-23
ramzai:
mongolshuudin olonhi nigemd bish baigaliin amdaralaar amdarw baigaa uwir adguus wig baigaa vvdhd nam hemeeh mafu buruutai
2016-12-23
ppp:
Hasyyg ni olon tumnii emne shuvtar...
2016-12-23
ҮЛ МЭДЭГЧ:
Төрд ажиллаж байгаа зарим нь яаж ажилладаг бнаа гэмээр нүүр улайх явдал гарах юм. Ядаж л төрийн албан мэргэжлийн хүн байгаасай билээ тэгвэл ойлголт өөр л дээ гэх бодол төрдөг шүү. Мэдэхгүй зарим нь бүр хадуураад явна.яаяаяа гэж дотроо халаглаад л....
2016-12-23
Bold:
Mongol ulsiin lider humuus ni niigmiig buh shatand ni buruu tiish ni manlailj baina. Jishee ni tsainii gazriin zoogch l gehed orlgoosoo hulgailj baina shuu dee.
2016-12-23
зочин:
ТМС ч төгсөөгүй мал дээр байсан малынхаа тоог мэдэхгүй хүн хуурамч диплом авчихсан МХГазар ня-бо нэртэй хүн шалгах гэнэ Ийм хүн шалгаад зөрчил илрүүлэн гэхэд итгэж байна уу ? аан МАН-ын нөхдүүд өөрсдөө хусах гэж ийм үл мэдэгчдийг шалгаруул ажилд авч байна даа
2016-12-23
1 2 3:
90 оны ардчилсан хувьсгал хэрэгтэй байсан эсэхэд эргэлзэж байна шүү.
2016-12-23
Chuluun:
MAN, AN, MAHN 3 iin syyliin 26 jil hiisen ajil. Erunhiilugchiin zasagtai bolohgui bol uls oron dampurch duuslaa. Tor ard tymnee martaj tsaas l ikh yildverledeg bolj.
2016-12-23
ene:
ene l mongol ulsiig dampuuruulna shuu
2016-12-23
Г.Батнасан:
Монголд хамгийн үнэтэй бөгөөд өгөөжөө өгдөг бараа, бүтээгдэхүүн бол төрийн алба. Үүнийг үйлдвэрлэгч нь Улс төрийн нам.
2016-12-23
хүн хүн:
Төрийг алба МАН-АН ийн том хулгайч луйварчин нарын ах дүү төрөл төрөгсөд Нам дагсан том хулгайч нарын бөхсийг долоодог бууны нохой нарын цалин хахууь авдаг хулгай луйвар хийдэг алба болож хувирсан шүү дээ Шудраг хүн төрийн албанд байхад хэцүү дээ хэцүү Төрд үүрэлсэн сүрэг хулгайч ноход бариж иднэ
2016-12-23
zochin:
unen
2016-12-23
Bgaa:
Manaid iimerhuu dur zurag hevshil boljdee. Ineedtei ch yumdaa. Luivariin munguur avsan hool ni hool boldog l yum bhdaa huurhii. Ene baidal uurchlugdutluu neleen yum bolnoo tiim ch amar alga bolohgui bhaa. Mgl humuusiin setgelgee uurchlugdsun tsagt l saya neg yum uurchlugdunu duu.
2016-12-23
зочин:
Монголын төрд нүүрлээд байгаа энэ муухай гутамшиг ер нь хэзээ нэгэн цагт дуусах болов уу. Яана даа
2016-12-23
нэргүй:
яг л үнэн үг бичжээ төрийн алба гэлтгүй ТӨҮГазрууд мэргэжлийн бус хүмүүсээр дүүрч, ажлаа мэдэхгүй дарга захирлуудынх нь танилуудаар дүүрлээ шүүдээ
2016-12-23
irgen:
DAMPUU MONGOL
2016-12-23
Зочин:
HULGAICH NARIIN ZASAGLALTAI ULSAA GEJ
2016-12-23
зочин:
21 дүгээр зуун манай улсын хувьд хулгайч нарын зуун гэж түүхэнд тэмдэглэгдэх бололтой энэ бол гайхамшиг
2016-12-23
zochin:
iim teneguu olshirch baigaa ni emegnel
2016-12-23
shono:
mongold niigem baihgui tor gegshiin alban haagshid bugd namin nohod wvv dee