Г.Ундармаа ”Итгэлийн танхим”-аа хүлээлгэн өгнө
2016-12-26

10.00 цагт: Нийслэлийн хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулна. Хангарди ордны 14 давхарт.


11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар намын байрандаа мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийг хүүг бууруулах талаар авч буй бодлого арга хэмжээний талаар Засгийн газрын 4 дүгээр байрны 207 тоотод.мэдээлэл өгнө. Хороон дарга С.Даваасүрэн болон бусад удирдлагууд оролцоно. Утас: 88008781, 70127052


11.00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооноос Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 50 орчим хувийг дангаараа хэрэглэдэг томоохон аж ахуй нэгжүүдийг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэсэн талаар мэдээлэл өгнө.


11.30 цагт: Оюутанд зориулсан "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв"-ийн нээлт АШУҮИС-д болно.


11.40 цагт: Төв номын санд "Дэлхийд түгсэн нууц товчоо" "Монголын түүхийн цахим толь бичиг" төслийн нээлт болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.


12.00 цагт: "Итгэлийн танхим" ТББ  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.


12.00 цагт: Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг сурагчдын "Алтан хором" харшийн сүлд модны наадам Улаанбаатар паласийн концертын их танхимд болно. Энэхүү наадамын гол зорилго нь нийт хагас сая сурагчдын төлөөлөл болсон сурлага хөдөлмөр урлаг спорт авьяас чадвар нийгмийн идэвхээрээ анги хамт олноо манлайлан шалгарсан шилдгийн шилдэг сурагчиддаа урамшуулан алдаршуулж цаашид сурч хөгжихөд нь урам зориг өгөхөд оршино. Утас: 89914971, 80997974, 86151508


12.00 цагт: Нийслэлийн ЗДТГ, "МОНЦАМЭ" агентлаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. "МОНЦАМЭ" агентлагийн байранд 

Shuud.mn
Сонин хачин