1.8 тонн жинтэй тэсрэх бөмбөгийг устгажээ
2016-12-26

 

Дэлхийн II дайны үеийн Аугсбург хотод нисэх онгоцноос хаясан тэсрэх бөмбөгийг тус улсын Аюулгүй албаныхан аюулгүй болгосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг тэсрэх бөмбөгний жин нь 1.8 тонн гэнэ. Тэсрэх бөмбөгийг устгахын тулд хотын 50 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

1944 онд Английн бөмбөгдөгч онгоцноос хаясан 1.8 тн жинтэй уг бөмбөгийг өнгөрсөн долоо хоногийн эхээр барилгын дороос олсон юм.

 

Тэсрэх бөмбөгийг устгах ажиллагаа дөрвөн цаг үргэлжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин