МУГЖ Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв
2016-12-26

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос холгүй осолджээ. Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, нэгдүгээр сувгийн есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан аж. Тэд Сирийн Латакиа мужид очиж, Зул сарын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр явжээ.

 

Уг үйл явдалд МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр  “Бурхан Александрын цэргийн чуулгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахаар авч оджээ. Юутай их уй гашуув дээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-ын урилгаар Москва хотод очиж энэ чуулгийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард хамтарч концерт тоглож байжээ. Би өөрөө  мөрдөстэйг хэлэх үү, удирдаач нь надад их сайн хандаж цаашид хийх уран бүтээлээ яриад салсан юмсан. Харамсалтай байнаа. Эх ОРОС гүрнийхээ хөрсөнд амгалан нойрс доо” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Онгоцонд 92 зорчигч явснаас 65 нь Александровын нэрэмжит ансамблийн дуучид байжээ. Үүнтэй холбогдуулан Орос даяар бүх нийтийн гашуудал зарласан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bid urgelj hamt.haramsaj bn.
2016-12-27
Монгол хүн:
Ах нартаа гүн эмгэнэл илэрхийлье.
2016-12-26
Зочин:
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.ХАРАМСМААР ЮМ
2016-12-26
Mongolchuud:
Mash ih haramsaj bn um ma ni bad mi hum
2016-12-26
Цацрал:
Хүүхэд байхаасаа Александровын чуулга гэж сонсож, монголд тоглосон тоглолтыг зурагтаар шимтэн үзэж байж билээ. Алдартай чуулгынхны тухай сонсоод маш тх хаоамсаж байна. Ум мааний бадмэ хум
2016-12-26
zochin:
Gvn emgenel ilerhiilie
2016-12-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-26
Зочин:
Ум Ма Ни Бад Ми хум
2016-12-26
Зочин:
Харамсалтай юмаа
2016-12-26
зочин:
Ах дүүгийн найрамдалт агуу Оросын ард түмэнд гүн эмгэнэл илжрхийлье
2016-12-26