Хөдөлмөрийн гэрээ байгууллаагүй ААН-ийг 5-10 саяар торгоно
2016-12-27

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.
 
 
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулийг батлан гаргасан. Тус хуулиар үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан дээрх хуулийн төслийг боловсруулжээ. 
 
 
Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан байна. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ. 
 
 
Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр,  аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ажил олгогч угаасаа л дарамт торгууль хүүн доор амьдарч яваа. Харин гэрээ хийчхээд ажил хаяаад явж байгаа ажилчин албан хаагчыг мөн адил торгох хэрэгтэй шүү 500000=1000000
2016-12-29
Зочин:
Эсэргүүцэж байна
2016-12-28
МАН:
Очир төв ххк хамгийн түрүүнд
2016-12-28
Зочин:
За энэ ч дээ. Далимдуулж баахан торгож баахан компани дампууруулах л ажил байна даа.
2016-12-28
Зочин:
Ajil olgogchoo daramtlaj bna ajilgui hulgaichiig ni ajild avna deer ni jum as hulgailuulna suuld ni hayad yavna uls oron hogjihgui songodog jishee ajil olgogchoo demj ehleed daraa ni avah jum oldono ju ch ugui huniig demjih buruu
2016-12-27
Зочин:
МАШ ЗӨВ ҮААЛТ ТУСГАЖЭЭ
2016-12-27
Уурхайчид:
Энэ уг нь их асуудал байна Монголчууд бид еерсдеесее буруугаа хайцгаая ! Цалингаа татвараас бултуулга цагт нь тавихгуй бас сахилгын зерчил нэрээр суутгаж авна татва орлогоо нууна хяналтын албаныхантай хуйвалдан авилга егне ингэж байж ажил их ургаштай тэрийгээ болж бн чадаж бн гэж сэтгэнэ. Хуний неецын бодлого гэж юу ч байхгуй гэрээ хэлцэл гэж мэдэхгуй танил тал хамаатан саднаар багаа бурдуулнэ хуулб бус зуйл их хийдэг учраас доод талынхаа хумууст юм хэлж чадахаа байсан тэднийхээ угээр... бид хегжих болоогуй гадныхнаас юмын сурахгуй ад узэгсэд узэн ядалтаар дуурэн залхуу бэлэнчлэгчид.
2016-12-27
асууя:
Гэрээтэй мөртлөө өмч шамшигдуулаад ажлаа хаяад явсаныг яах уу. Ажил олгогчийг яаж хамгаалах вэ
2016-12-27
ажил олгогч:
Ажлаа хаяад явдаг ажилчдыг яах вэ, ажилтан ирэнгүүтээ ажлаа хийж чадахгүй эхлээд сурдаг, сурч байгаад хаяад явдаг, түүниыгээ ажилласан би цалигаа авъя гэж тэнэгттдэг
2016-12-27
зочин:
гэрээний зөрчилөөс болж асар их хүн хохирч байгаа энэ хуулийг өөрчилж ард иргэдийн талд шийдэж хоёр талын хариуцлагыг чангатах хэрэгтэй зөв санал байна
2016-12-27
Зочин:
энэ чинь ёстой харин нэг ард олны төлөө үг байна. тэгэхгүй бол шулаачид ажиллуулчихаад мөнгөө өгөхгүй, шүүхдэхээр гэрээгүй гээд авахгүй.
2016-12-27