Хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй
2016-12-27

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.  Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа олонхийн дэмжлэг авсан саналуудыг  нэмж тусган нэр томьёог жигдэлжээ. УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

 

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Уг хуулийг мөрдөх хугацааг 2017 оны хоёрдугаар сарын 1 гэж заасан байлаа. Харин үүнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "хуулийн дагаж мөрдөх хугацаа хэт тулгамдуу байгаа юм биш үү, үүний цаана хүний асуудал яригдах учраас 4 дүгээр сарын 1 болгох шаардлагатай" гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.  Энэ талаар төрийн холбогдох байгууллагын удирдлагуудын байр суурийг тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн:

 

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр болох үед хил хамгаалах байгууллагад буцаж ирэх хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн цол олгож, зохих албан тушаалд нь ажиллууллна гэсэн бол Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Хилийн боомтын тухай хуультай холбогдож 400 орчим орон тоо манай байгууллагад шилжиж ирсэн, одоо 200 гаруй ажилтны асуудал бий. Тэдгээр албан хаагчдыг нэр устай нь, цалингийн сантай нь шилжүүлэх юм" хэмээн хариуллаа.

 

Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналыг гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-27