Чуулганы хуралдаан эхэллээ
2016-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  УИХ-ын дарга М.Энхболд “Энэ оны УИХ-ын отгон чуулган хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийн анхны төслийг хэлэлцэнэ” хэмээлээ.

 

Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар гишүүд саналаа хэлж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин