Тахиа өдөр
2016-12-29

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 30. Бархасвадь гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин