Хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө
2017-01-01

 

Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

-Сайн байцгаана уу!

 

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

 

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

 

Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.

 

2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.

 

2016 оны зуны Олимпод манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарлаа.

 

Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө улам сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.

 

Эрхэм хүндэт Монголчууд аа!

 

Хуучин он хорвоогийн жамаар улирна. Шинэ он ч цаг тооллыг өртөлөөн удахгүй эхэлнэ. Монгол түмний ажил амьдрал, түүх бүтээл үргэлжилнэ.

 

Монголын сайн сайхныг монгочууд л бүтээнэ. Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй.

 

Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.

 

Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

 

Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.

 

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

 

Он солигдох торгон мөч ойртон ирлээ. Энэ мөчийг хүлээн догдолж байгаа хүн бүрт шинэ оны халуун мэндийг хүргэе.

 

Яг энэ мөчид Монголынхоо сайн сайхан, амгалан энх, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээн зүтгэж байгаа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.

 

Алаг дэлхийн газар сайгүй ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, мөн Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтэгч нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.

 

Манай оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөлгч Та бүхэнд шинэ оны нөхөрсөг, чин сэтгэлийн мэндчилгээг өргөе.

 

2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай.

 

2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай.

 

2017 онд хүн бүрийн бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай.

 

Мөнгөн аяганд мэлтэрч байгаа энэ цагаан сүүг, Монгол ёсоо дээдлэн, хүн бүрийн эрүүл энхийн төлөө, сүлд хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын төлөө өргөе өө.

 

Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай.

 

Та бүхэндээ дахин шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chi erdentiin 49 hulgailchaad yu hutsaad Bgana. Jinhen humsaa nuusan hulgaich
2017-01-02
nambariin huu:
URT SHAR DEELT ENHBAYR BOLBOOS HIIJ BUTEEJ CH CHADDAG BAS IDEJ UUJ CH CHADDAG ULSDAA HEREGTEI HUN BAILAAA
2017-01-02
zochin:
Saihan vg hellee Jabhlan nobshiig bodbol hiisen umtai hvn
2017-01-01
ХЭХЭ:
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЭНХБАЯР БОЛОН МАН МАХН-ЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ШУДРАГА ШҮҮХЭД ДУУДААЧЭЭ
2017-01-01
ХЭХЭ:
МОНГОЛ УЛСЫН 4 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙСЭН НЭГ БУРУУ ЗҮЙЛ БОЛ ЭНХБАЯРЫГ СУЛЛАЖ ГАРГАСАН ЯВДАЛ. ТҮҮНЭЭС БОЛООД ШИНЭ ҮЕИЙН ХУЛГАЙЧ НАР ДАВРАЛЫГ ОЛЛОО
2017-01-01
ХЭХЭ:
МОНГОЛ УЛС, АРДЧИЛАЛ ХОЁР МАНДАН БАДРАГ. МАН-Ы ХУЛГАЙЧ НАР, ЭНХБАЯР АВИЛГАЛЧИЙН НОХОЙНУУД ХУЦАЖ Л БАЙГ
2017-01-01
ХЭХЭ:
БИТГИЙ ШАА ЧИ МУУ ШААЛТУУР
2017-01-01
ХЭХЭ:
ЧИ ЮУ ЧАМАЙГ БИ МЭДЭЛГҮЙ ДЭЭ ХАХАХА
2017-01-01
ХЭХЭ:
МОНГОЛ УЛСЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛСОН ХҮН БОЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
2017-01-01
ХЭХЭ:
БАЛИН ХАМАРТ
2017-01-01
Зочин:
Монголын нэг номерийн хулгайч
2017-01-01
ХЭХЭ:
БАЛИН ХАМАРТ
Зочин:
таны худал ярьдаг юунд хүргэх бол бас улс төрчдийнх
2017-01-01
Зочин:
Арчаагүй өрөвдмөөр хүн шиг санагддаг. Уг хүн нь их жижиг хүн
2017-01-01
ХЭХЭ:
ЧИ ЮУ ЧАМАЙГ БИ МЭДЭЛГҮЙ ДЭЭ ХАХАХА
hurlee:
khurelsukh gishuun bhdaa ene novshii jinhene goelog bolgoj baisniig bid mednee. unen archaagui, uvaigui nowsh doo
2017-01-01
ХЭХЭ:
БИТГИЙ ШАА ЧИ МУУ ШААЛТУУР
hhh:
bid ta narym bool bolood sardaa 100 nogoon awch amidrah bolj bn u. odoo tany khiij bgaa ajlyg hudulmur geh uu, hulgai gh uu. shudarga uls orond hudulmur une tsenetei baidag bolohoos tany bii bolgosogn luivriin ulsad hudulmurluud nemergui. chadsan ni sain hulgai khiij amidarna. hulgaich bish ni khen ch bish bolno. tany Mongolyn ard tumend ugsun songolt iim l bn daa. khujaa guai
2017-01-01
minii erunhiilugch:
KKK MUU NOVSH JIN SHUUHIIG YAMAR MUNDAG SHUDARGA BOLGOO VEE TSAGDAAA BOL YOSTOI SAIN BOLSON BNA ALI CH ZASGIIN UED ILRUULJ DUNGUUGUI TOM HERGIIG YAMAR NOVSHIIN MUNDAGAAR ILRUULEED YALLAAD DUUSGACHIVAA AIN OVOO MUU GAR YUM DAA MUU BARIANII SHIL
2017-01-01
Зайлаасай:
Ос хонзон , шунал дэндсэн Хамгийн НОВШИЙН Муу Урвагч еронхийлогч Ухэж Далд ороосой
2017-01-01
зочин:
хэлж ярих нь даана ч сайхан харамсалтайн нь бодит амьдрал дээр бүх юм нь худлаа байхийм даа,
2017-01-01
Зочин:
Тийм баймаар байна. Гэтэл авилгалчид бүгдийг үгүй хийгээд байна
2017-01-01
Зочин:
ТА МОНГОЛ УЛСЫН ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ ИНГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ҮГЭЙ
2017-01-01
Зочин:
БАЯРЛАА
2017-01-01
zochin:
chi bol hamgiin huiten hun mongol humuusiin muu amdraliig chi ehluulsenshuu. adgiin shaar.
2017-01-01
Зочин:
ТА МОНГОЛ УЛСЫН ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ ИНГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ҮГЭЙ