Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2017-01-01

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын нэгэн. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 3. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, булаагч одтой, шар хулгана өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин