Индонезийн иргэн 146 нас хүрчээ
2017-01-01

 

Дэлхийн хамгийн хөгшин настай хүн Индонез улсад амьдарч буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Тус улсын иргэн Мбах Гато өчигдөр 146 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

 

 

Тэрбээр 1870 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр айлын ууган хүү болж төрсөн байна. Хүүхдийнхээ хамтаар Жава хотноо амьдардаг бөгөөд хэд хэдэн удаа гэрлэж байжээ.  “Мбах Гатог 146 настай гэдгийг паспорт нь баталсан” хэмээн албаныхан мэдээлж, энэ талаар Дэлхийн дээд амжилтын холбоонд мэдэгдэх болно гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mmmmm:
saihan nasalj gehdee amitan boltloo urt naslaad yukvee
2017-01-02
Зочин:
lenintei chatsuu yum bna
2017-01-01