Өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга боллоо
2017-01-01

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар тогтоосон.

 

Энэхүү өөрчлөлтийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд ийнхүү 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэгдэж буй юм. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш өөрчлөлт ороогүй байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хеделмерийн хелсний доод хэмжээг нэмэгдуулдэгийн гол зорилго нь торгуулийг есгеж авах гэсэн санаа бус уу? Хууль цагдаагаар айлгаж дарамтлан хеделмерчдийг шулдаг ганц арга биздээ! Цалин нэмлээ гээд ямар ч ялгаа алгадаа! Юмны унэ дагаад л есчихне, ... яаядаа байз.........,
2017-01-01
bolno l do:
MANI HEDIIGEE SHIITGEDEG BAIDAL NI ULAM L CHANGARAH YUM BN ZUV BLGUI YAHAV DAANCH BI ULAAN GERLEER GARAAD 240 UUR TORGUULNA LUIVARCHID EH ORNOO SUITGECHEED HEEV NEG ALHAJ YAVAAG NI HARHAAR ZEVUU HUREED BGAAN
2017-01-01