Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ
2017-01-02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр өчигдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 мянган төгрөг боллоо.

 

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

Shuud.mn
Сонин хачин