Ерөнхийлөгчийн сонгууль дагасан таамаглал
2017-01-02

Энэ онд монголчууд бид  тав дахь Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай жил.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг тойргоор бус  бүх ард түмний саналаар сонгодгоороо онцлогтой. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд оролцдог хуультай. Харин УИХ-д суудалгүй намууд аль нэг намын нэр дэвшигчийг дэмжин оролцох болох  хуулийн заалттай.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент  МАН, АН, МАХН гэсэн гурван улс төрийн хүчний бүрэлдэхүүнтэй. Тиймээс одоогийн  парламентын бүрэлдэхүүнээр гурван намын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж бүрдээд байгаа. 

 

Одоогийн байдлаар эрх баригч хүчнээс МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлнэ гэсэн таамаглал түлхүү явж байгаа. Цаашлаад гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд гэсэн хувилбар ч яригдаж байна лээ. Гэхдээ эрх баригч хүчний тухайд намын бодлогоор үйл ажиллагаа нь явагддаг. Тиймээс  2016 оны сонгуулиар парламентад  үнэмлэхүй олонхийн суудал авч,  УИХ-ын төдийгүй орон нутгийн сонгуулиар дараалан ялалт байгуулж чадсан МАН-ынхан М.Энхболд даргыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх байх гэж ажиглагчид харж байгаа юм.

 

Харин сөрөг хүчин АН-ын тухайд  асуудал одоогоор бүрхэг байгаа. Учир нь тус намын удирдлагууд  2016 оны сонгуульд дараалан ялагдал хүлээсэн хариуцлагаа үүрч, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Зөвхөн удирдлагууд нь хариуцлагаа хүлээгээд зогсохгүй намын бүх шатанд шинэчлэх шаардлагатай гэж үзэн Их хурлаа хуралдуулаад байгаа. Эдүгээ тус намынхан гишүүдийн бүртгэлээ цахимжуулж, даргын сунгааг орон даяар явуулж байна. Намын даргад өрсөлдөж байгаа таван эрхмээс хэн нь ялалт байгуулахаас шалтгааж, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхэм тодрох юм.  Уг нь намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа экс дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ эртнээс мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр намын даргын сунгаанд өөрийн хүн Д.Эрдэнэбатыг дэмжин оролцож, нэрээ татах хувилбартай өрсөлдөж байгаа юм билээ. Ер нь Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэсэн гурван эрхмийн дунд  өрсөлдөөн ширүүнэ явагдана гэж ажиглагчид харж байна. Учир нь Н.Алтанхуяг нэрээ татах бол, Ж.Батзандан санал хуваах зорилготой оролцож байгаа гэх бор шувуу нисч байгаа.  Сар шинийн өмнөх тодрох АН-ын шинэ дарга ирэх дөрвөн жилд намаа бодлогын хэмжээнд шинэчлэн, дараагийн сонгуульд  ялалт байгуулах зорилготойгоос бус хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй юм билээ.   Тиймээс АН-ын шинэ даргаар хэн сонгогдохоос хамаарч Н.Алтанхуяг, Р.Амаржаргал эсвээс  залуусын дундаас “битүү морь”-ийг ч нэр дэвшүүлэх магадлалтай.

 

Парламентад гурав дахь хүчнийг төлөөлж байгаа МАХН-аас нэр дэвших эрхэм ер нь бол тодорхой. Хэрвээ асуудал үүсчихгүй л бол МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Учир нь Төрийн тэргүүнээс сонгогдож байсан дөрвөн эрхмээс дахин сонгогдож чадаагүйн ганцхан Н.Энхбаяр. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг эрхмийг хоёр л удаа сонгох хуулийн заалттай байдаг. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан 8 жилийн хугацаанд гудамжнаас байтугай цоожтой хаалганы цаанаас улстөр хийн удирдаж байсан ганц эрхэм бол мөн л Н.Энхбаяр. Тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН нэрээ сольсонтой зэрэгцэн өмнөх МАХН нэрийг сэргээн авч, 2012 оны сонгуульд бусадтай эвсэн оролцож, намаа парламентад суудалтай болгосон.  Өнөөдөр ч чамлахаар чанга атга гэгчээр парламент дахь намын  нэг суудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг олгож, цаашдаа ч  төр, засагт төдийгүй олон түмэнд байр сууриа илэрхийлэх эрхийг нь нээж өгсөн юм.   Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Н.Энхбаярт ямар нэг асуудал үүсвэл тэрбээр тойрон хүрээлэгчдээсээ, эсвээс гэргий О.Цолмонгоо ч нэрийг нь дэвшүүлэх гэх мэт олон хувилбар бэлэн байгаа. Гэхдээ түүнд намаасаа нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх төдийг чамлалтай. Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулах, тэр тусмаа өөрөө нэр дэвшин ялах туйлын хүсэл түүнийг эзэмдэж байгаа нь  нууц биш.

 

Харин парламентад суудалтай намын тоог нэмэх эсэх нь бие даагч гишүүн С.Жавхлангаас ихээхэн хамааралтай. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ талаарх улстөржилт давамгайлах биз. Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлгүй “UBS” намынхны үйл хөдлөл парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийг айлгахгүй юм гэхэд аягүйтүүлэх магадлалтай гэсэн бор шувуу нисч байна лээ.

 

Ийнхүү шинэ онтой зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт үргэлжлэх нь.

Н.Энхлэн  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
BATZANDAN , NYMDORJ HOER ORSOLDVOL .SHUDARGA HUNIIG L SONGOH N CHUHALSHUU. SONGOGCH IRGED EE.
2017-01-05
ЗОЧИН:
ОЧИРБАТ ЭЛБЭГДОРЖ ХОЁР Л ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНД ТҮҮХЭН ҮҮРЭГЭЭ ЗОХИХ ЁСООР БИЕЛҮҮЛСЭНДЭЭ. БАГАБАНДИ ЭНХБАЯР ХОЁР ЛУЙВАРААР ГАРЧ ИРЭЭД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ХУВИЙН ЖАРГАЛАА ХӨӨСӨН ЮМНУУД Л БАЙСАН. ЭНЭ ЖИЛ ГАЙГҮЙ Л ХҮН ГАРГАХ ЮМСАН ДАА.
2017-01-05
ЗОЧИН:
ТЭР ҮЕД Л ЭНЭ НАМЫГ ТАРААХ БАЙСАН ЮМ.
2017-01-05
ЗОЧИН:
ХООЛОЙГОО ШАХААД Л НҮДЭЭ УЛААНААР ЭРГЭЛДҮҮЛЭЭД Л ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨ ОЙЛГОДОГ БОЛОВ УУ ГЭМЭЭР АМЬТАНГ ХОЙМОРТОО ЗАЛЧИХААД БИД ЮУ ГАА БОДОЖ СУУХ БОЛЖ БАЙНА.
2017-01-05
зочин:
ХИЙГҮЙ ГЭЭД БАЙСАН БАГАБАНДИ МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХЭНД 8 ЖИЛ ХАМГИЙН ИХ ГАЙ ТАРЬСАН. ОДОО ТЭРНИЙ ХИЙСЭН АЖЛЫГ САНАДАГ ХҮН БАЙНА УУ. ЭНХБАЯР ГЭЖ МОДОН ТОЛГОЙ ОДОО УЛСТӨРИЙН ҮХДЭЛ БОЛСОН БАЙНА. ХАМГИЙН МУНДАГ НЬ ОЧИРБАТ ГУАЙ ЭЛБЭГДОРЖ ХОЁР БАЙНА. ОДОО АЛТАНХУЯГИЙГ ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛГОВОЛ ЗҮГЭЭР Л БАЙНА. ЭСРЭГ ТАЛД НЬ 65 ХӨЛДҮҮ ТОЛГОЙ БАЙГАА Ш ДЭЭ.
2017-01-05
hen:
Altanhuyg demjij bna.
2017-01-04
zochin:
ardchilsan namiin darga.Altanhuyg mon.
2017-01-04
zochin:
ardchilsan namiin darga.Altanhuyg mon.
2017-01-04
zochin:
M.Enhbold ner devshvel Nyamdorjtoigoo nylga buuna. ene 2 jijigching songovol 2016 onii ih hurliin songuuli shig hulhiduulaad duusna.Er ni MAN hezee ch ard tumniig bodoj bgaagui nam gedgiig uhaarah tsag boljee.M.Enhboldiig 60terbum bulshilchihsan ene bol Sunduigiin anhnaasaa zohion baiguulsan har piariin ajil shdee.odoo MAn -d ner devshih hun bhgui.B.Baterdene gechihjee yamarch medremjgui hel us ch ugui dulii huniig erunhiilugch bolgovol olon ulsiin onigoo bno.Enhbayr l bolchih bhdaa.
2017-01-03
зочин:
Бид ардчилалаас ухарч болохгүй гэдгийг мартаж болохгүй.
2017-01-03
Z:
Enhbold debshbel yalahgui harin Nuamdorjiig buh mongolooroo iluu sain medne unuu tsagiinhaa shaardlaga huleeltiig ch bodson hut huduugui l nuamdorjiig er -gch bolohiig bituuhendee husej bh shig....
2017-01-03
Зочин:
Алтанхуяг намын дарга болох ёстой юун нэгнийг дэмжиж тахимаа өгөх юм яриад байна тийм юм байхгүи шүү . Юун Амаржаргал, Батзандан иймэрхүү юм ярьснаараа намын даргын сунгаанд лөөлөө болж байгаа юм
2017-01-03
Зочин:
Алтанхуяг намын дарга болох ёстой юун нэгнийг дэмжиж тахимаа өгөх юм яриад байна тийм юм байхгүи шүү . Юун Амаржаргал, Батзандан иймэрхүү юм ярьснаараа намын даргын сунгаанд лөөлөө болж байгаа юм
2017-01-03
Иргэн:
Монголчуудаа одоо бид шудрага сонголт.хийх цаг нь.болсон шүү.сайн бодож байж их оронч хүныг сонгохгүй бол дахиж хямралыг сонгочох вий.дээ МАН.АН.2т итгэх итгэл үггүй болж байна.өнгөрсөн цаг үёээ сайн бодож санаарай монголчуудаа.
2017-01-03
зочин:
МАН улсын их хурлын сонгуульд дэвшуулсэн хотолбороо биелуулжэгуй 1жил болоод дарга нь нэр дэвшбэл горьгуй болно доо Мэргэжлийн засаг цалин тэтгэвэр торлийн алба гэх мэт
2017-01-02
Зочин:
BATZANDAN ERUNHIILEGCH BOLNO.LUIBARCHINGUUD ARGA ZALIA HEREGLECHIHGVIL BOL.Gishvvnii op garsan syydald altanhyag ymyy amarjargal gishvvner oroh ...AH d ashigtai Ard tvmend bvr ashigtai.oligarhyydig nygsalj ugnu duu.harjil baiya.huh tenger meddtvgei i
2017-01-02
ЗОЧИН:
ХООЛОЙГОО ШАХААД Л НҮДЭЭ УЛААНААР ЭРГЭЛДҮҮЛЭЭД Л ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨ ОЙЛГОДОГ БОЛОВ УУ ГЭМЭЭР АМЬТАНГ ХОЙМОРТОО ЗАЛЧИХААД БИД ЮУ ГАА БОДОЖ СУУХ БОЛЖ БАЙНА.
Зочин:
Oчирбат гэдэг хүн 2 дах удаагаа нэр дэвшээд багабанди гуайд ялагдсан
2017-01-02
Зочин:
MAH-aas salahgui bol bid ulsaa aldlaa
2017-01-02
Зочин:
Uuleeg songoe-ooo
2017-01-02
Зочин:
Эрдэнээ, Эрдэнэбатын захиалгат нийтлэл байна.
2017-01-02
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-02
зочин:
МАН нам ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан амлалтаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэмэх үү
2017-01-02
зочин:
МАН улсын их хурлын сонгуульд дэвшуулсэн хотолбороо биелуулжэгуй 1жил болоод дарга нь нэр дэвшбэл горьгуй болно доо Мэргэжлийн засаг цалин тэтгэвэр торлийн алба гэх мэт
зочин:
МАН нам ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан амлалтаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэмэх үү
2017-01-02
zochin:
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ
2017-01-02
зочинф:
Ядаж ганц удаа ч болов МАНАН гэдэг тэнэг сонголтоосоо татгалзаад үзчих хэрэгтэйн байгаам л даа монголчууд минь.....
2017-01-02
шинэ үе:
Ардчилсан намын хар амиа хичээсэн дарга нараас болж МАН-гарт тарчлан зовж байгаа мунхаг ард түмнээ харахаар өрөвдөх сэтгэл төрөх юм.Гучин саяуулаа байсан бол ингэж ч коммунистуудад дарлуулж суухгүй дээ.Аль өнгөтэй өөдтэй ухаантай сэхээтэй хэсгийг нь хүйс тэмтэрчихээд шавхруу нь болж үлдсэн гурван сая хүний толгойг олгой болгочихоод сууж байгаа алуурчингуудын төлөө саналаа өгсөн мал шиг хүмүүсийг мунхаг гэхээс өөрөөр яаж ч нэрлэх. Монголчуудыг 90 онд нойрноос нь сэрээсэн АН арчаагүй байдалд орох эхний шалтгаан хуучин МАХН-ыг тараагаагүй явдал гэж одоо толгойгоо шааж байна. Тэдний үр удам бүр улам аймаар харгис хэрцгий болж байгааг нүдээрээ харж сууна.Яадаг билээ.
2017-01-02
ЗОЧИН:
ТЭР ҮЕД Л ЭНЭ НАМЫГ ТАРААХ БАЙСАН ЮМ.
Зочин:
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа зарсан гэж байна
2017-01-02
зочин:
Монголчууд ардчилалаа дэмжиж байж хөгжнө Ман Махн ыг дагаж мөн ч олон жилийг үр ашиг бүтээсэн юмгүй өнгөрөөсөн
2017-01-02
Зочин:
MAH-aas salahgui bol bid ulsaa aldlaa