Кристен Стюварт: Бусдад таалагдахыг үргэлж хүсдэг байлаа
2017-01-02

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт Британийн “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд шинэ оны мэнд хүргэе?

 

-Маш их баярлалаа.

 

-Баяраа хэрхэн тэмдэглэв?

 

-Италийн далай эрэг дээр шинэ оноо угтан авсан. Өмнө нь хэтэрхий ачаалалтай байдаг байсан учир ихэвчлэн гэртээ шинэ оноо угтан авдаг байсан. Харин энэ удаад өөрөөр шинэ оноо угтан авлаа. Үнэхээр гайхалтай байна.

 

-Шинэ он солигдох мөчид юуны талаар залбирав?

 

-Хайртай хүмүүс минь эрүүл энх, үүрд миний дэргэд байгаасай хэмээн хүссэн. Энэ бол миний хүсэл. Аав, ээжийнхээ урмыг хугалсан муу охин ч гэлээ би тэднийг үргэлж хайрласаар байх болно.

 

-Өнгөрсөн онд хэд хэдэн томоохон уран бүтээлд тоглосон. Их  ч амжилт олсон?

 

-Тийм ээ. Үзэгчдэд талархаж байна.

 

-Уран бүтээлийн амьдрал гэхээсээ илүү хувийн амьдрал тань бүүр ч олон хүний анхаарлыг татсан. Энэ талаар?

 

-Олны танил эрхмүүдийн хувийн амьдрал бусдын анхаарлыг байнга л татаж байдаг. Тиймээс сэтгэлээр унахгүй байна.

 

Та үнэхээр ижил хүйстэн гэж үү. Итгэхийн аргагүй юм?

 

-Энэ тухай бүгд л мэдэж байгаа. Би заавал ярих шаардлаггүй байх.  Би найз охиндоо үнэхээр хайртай. Тэр минь надаас болж хэвлэлийнхэн, олон нийтийн сүлжээгээр их доромжлуулсан. Энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй ч гэлээ эцсээ хүртэл түүнийхээ гарыг атгасаар байх болно.

 

-Та үсээ тайрч, эрэгтэйлэг хувцаслах болсон. Та энэ харилцаанд давуу эрхтэй байгаа мэт харагддаг?

 

-Үсээ тайрч, том жинс өмслөө гээд би эрэгтэй болчихгүй. Энэ харилцаанд би нэгдүгээр хүн болохыг хүсэхгүй байна. Бид харилцан нэг нэгэндээ таалагддаг харилцааг бий болгохоор хичээж явна.

 

 

-Гэрлэх бодол байна уу?

 

-Мэдэхгүй ээ. Цаг хугацаа л харуулах байх. Би гэхдээ энэ сайхан харилцаагаа тийм ч амархан дуусгахыг хүсэхгүй байна. Нэг зүйлийг л мэдэж байна. Хуриманд минь гэр бүлийнхнээс минь ирэхгүй. Миний өөрчлөлт гэр бүлийг минь эмзэглүүлсэн. Тэдэнд хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ охиноо нэг л удаа ойлгохыг чинь сэтгэлээсээ хүсч байна.

 

-Таны өөрчлөлт олон хүнийг шоконд оруулсан. Мэдээж хэрэг тантай болзож байсан залуус мөн хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, фэнүүд, гэр бүл гээд л олон хүнийг гайхшралд оруулсан?

 

-Энэ бүхэн нэгэнт өнгөрсөн.

 

-Яг одоо өөрийнхөөрөө байна уу?

 

-Би олонд танигдаж эхэлсэн цагаасаа л өөрийнхөөрөө байсан. Миний зан байдал хүмүүст таалагдахгүй үе зөндөө байлаа.

 

-Хайртай хүнтэйгээ хэрхэн танилцсан вэ. Дурсамжаасаа хуваалцаач?

 

-Нэг л өдөр танилцсан. Сайн санахгүй байна. Тэр их сайхан үнэртэй. Үнэр нь л намайг дурлуулсан байх. Би анх удаа эмэгтэй хүнд болзохыг хүссэн. Их сэргэлэн, ухаантай учир миний тэнэглэн хэлсэн үгийг шууд ойлгосон. Энэ бүсгүй намайг жаргалтай болгож байна. Бусад нь юу гэх нь хамаагүй ээ. Хэн ч жаргалаасаа холдохыг хүсэхгүй биз дээ. Би ч гэсэн аз жаргалаа явуулахыг хүсэхгүй байна. Би өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй хэтэрхий олон жил явсан. Мэдэхгүй зөвхөн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй уулзаж, хайрлах ёстой гэх дүрэм бий. Гэхдээ би дэндүү хаалттай, давчуу энэ ертөнцөөс гарахыг хүссэн. Энэ ертөнцөөс гарахад намайг хэтэрхий амар амгалан, эрх чөлөөтэй ертөнц хүлээн авсан. Хэнд ч таалагдах гэж хичээх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө байх. Чи хэнтэй уулзана, хэнтэй дотно болох хэнд ч хамаагүй. Зөвхөн чи энэ бүхнээс таашаал, аз жаргалыг мэдэрч байх нь хамгийн чухал. Би ийм ертөнц байдгийн мэдээд өнгөрсөн амьдралаа жигшсэн. Би үргэлж бусдад таалагдахыг хүсдэг.

 

-Дэлхийн алдартай брэндүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, олон брэндийг сурталчилж, дэлхийн хамгийн их үзэгчтэй уран бүтээлүүдэд тоглож байна. Таныг зарим нь энэ их амжилтадаа согтсон гэдэг?

 

-Согтсон үе бий. Би үгүйсгэхгүй. Уулзсан хүн бүр тань таныг гайхалтай гэдэг. Тэдний амнаас гарч буй эдгээр үгс худлаа гэдгийг мэдсээр байж би итгэдэг байсан. Гэхдээ энэ согтолт нүдийг минь сохлохоос өмнө би шударга бус ертөнцөөс өөрийгөө гаргана авч чадсан.

 

 

-“Бүрэнхий” цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон та хоёр их удаан үерхсэн?

 

-Тиймээ түүний хажууд олон дурсамжтай үеийг өнгөрүүлсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
I LOVE YOU GIRL
2017-01-05