Дуучин Сиара жирэмсэн болжээ
2017-01-03

Америкийн уран бүтээлч, дуучин Сиара жирэмсэн болсон тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

Дуучин бүсгүй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Америк хөлбөмбөгчин Руссел Вилсон гэгчтэй гэрлэсэн билээ. Ийнхүү хос 2017 онд анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Гэхдээ Сиара өмнөх гэрлэлтээсээ Футури гэх хүүтэй билээ.

 

Тэрбээр нөхөр, хүүтэйгээ авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад Удахгүй манайх бүл нэмнэ” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ээ ямар гоё мэдээ вэ
2017-01-03