Э.Амартүвшин “Сан Карло” театрт дуулна
2017-01-03

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт "Сан Карло" театрт дуулахаар болжээ.

 

Тэрбээр тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулсан байна.

 

Мөн тэрбээр ирэх дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн  нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Үргэлжлүүлэн тавдугаар сард Израйлийн шинэ театрт,  Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин