Цэргийн үүрэгтний бүртгэл эхэллээ
2017-01-04

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд хамрагдах хуулийн заалттай юм. Цэргийн бүртгэлийг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэж явуулдаг. Нийслэлийн хувьд есөн дүүрэг 152 хороонд өнөөдрөөс энэ сарын 20-ныг хүртэл явагдана. 

 

 

Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд тусгаар тогтносон улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл гэж үзэх хэрэгтэй. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байна. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөөд байна. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” гэсэн тайлбарыг өгчээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин