Төрийн өмчит их сургуулиудын удирдах зөвлөлийг шинэчиллээ
2017-01-04

 
БСШУС-ын сайдын  тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр  МУИС, ШУТИС-ийн  Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.


МУИС-ийн  Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо.


ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болов.


Харин энэ сарын 03-ны өдөр  АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгууллаа.


АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдов.


Харин ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдоод байна.


Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар боллоо.


Түүнчлэн  МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогджээ. 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монголд хамгийн хэрэггүй газар шинжлэх ухааны академи
2017-01-05
Зочин:
ШУА -г их сургуультай нэгтгэх гэж байгаа юм уу? Яахаараа баахан боловсрол мэддэггуй академийнхан даргалах болов! ШУА бол шинжлэх ухааныг унагааж теслийн менгийг булааж амьдардаг газар бегеед дампуурч байгаашдээ!
2017-01-04