105 настай дугуйчин рекорд тогтоожээ
2017-01-05

 

Францын иргэн, 105 настай Роберт Марчанд гэгч дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон талаар "Ройтерс"  агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр дугуйн спортын тамирчин бөгөөд 105 насандаа хамгийн хол замыг туулсан амжилтаараа ийнхүү шинэ амжилтын эзэн болжээ. Роберт үндэсний дугуйн спортын цэнгэлдэхэд 22.547 км замыг туулжээ. Тэрбээр “Илүү сайн хийх боломж байсан. Хугацаагаа 10 минутаар сунгах боломж байсан. Гар, хөл минь сайн хөдөлж байна” гэж хэлсэн байна.

 

 

2012 онд Роберт 100 настай байхдаа 26.927 км замыг туулж, амжилтын номонд багтсан байна.

 

Роберт Марчанд 1911 оны арваннэгдүгээр сарын 26-нд мэндэлжээ. Тэрбээр фитнесээр байнга хичээллэж, кофе огт уудаггүй гэнэ. Мөн Роберт жимс, жимсгэнэ хүнсэндээ хэрэглэж, махыг маш багаар хэрэглэдэг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин